ШӨХТГ өнгөрсөн хоёр жилийн хийсэн ажлаа тайлагнаж байна

32_1ed6a4fbb2aad004d1924911317aab424b0bf470

Өнөөдөр манай улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжиж олон зүйл өөрчлөгдөж байна. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, эх орондоо европ стандартыг нэвтрүүлэх тухай асуудал чухал зорилт, арга хэмжээ болон тусгагдсан. Засгийн газрын өмнөө тавьсан дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ноогдож байгаа бөгөөд бид чиг үүргээ хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох, үр дүнг нь нийгэмд, иргэдийнхээ өдөр тутмын амьдралд мэдрүүлэхийн тулд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна. Иргэдийг хохироож байгаа, тэдний амьдралд дарамт болж байгаа болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад болж байгаа шударга бус, хууль бус олон асуудал өнөөдрийн нийгэмд байгаа ч бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдгээр асуудлуудаас нэн тэргүүний бөгөөд богино хугацаанд засаж, сайжруулж болохуйц, үр дүн нь богино хугацаанд гарахуйц тийм асуудлуудыг сонгон авч ажил хэрэг болгохын төлөө хичээн ажиллалаа.

Хийж хэрэгжүүлсэн ажлуудаа бид тухай бүр олон нийтэд тайлагнаж танилцуулж байсан ч энэ удаад тэр бүх ажлуудаа нэгтгэн “Монгол Улсын өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийн тайлан” болгож эмхэтгэлээ. Бид цаашид чиг үүргийнхээ хүрээнд хэрэглэгчийн эрхийг зөрчсөн, зах зээлийн шударга өрсөлдөөнд саад болж байгаа асуудал бүрийг шийдвэрлэхийн төлөө, засаж сайжруулахын төлөө тууштай хичээн ажиллах болно.Эмхэтгэн гаргасан “Монгол Улсын өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийн тайлан”-г хүлээн авч танилцана уу.

10635901_736014996469588_623395926929659198_n

undesten.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих