Морьт харваачдын тэмцээнд Монгол тамирчдыг оролцуулдаггүй

497c24f2fc81d404big

БНСУ-д зохиогдож буй дэлхийн морьт харваачдын тэмцээнд манай тамирчдад виз олгохгүй байгаагаас 2 дахь жилдээ тэмцээнд оролцож чадсангүй. “Манай тамирчдын хувьд тэмцээнд оролцох мэдүүлгээ эрт явуулсан ч зохион байгуулагчдын зүгээс оройтож мэдүүлгээ өгсөн тул оролцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Тиймээс энэ удаад Азийн наадмаас болж тамирчдад виз олгоогүй болов уу гэсэн хардлага байна хэмээн” “Тэнгэрийн чоно” холбооны тэргүүн Б.Болд хэллээ. Мөн тэрээр “Өөрсдийгөө бараг л морьт харваачдын өлгий нутаг гэж том сууж байхад нь манай тамирчид очоод хамаг түрүүг нь хүртчих вий гэж тэд айгаад байгаа нь илт. Хоёр жилийн өмнөөс БНСУ-д зохиогддог болсноос хойш биднийг энэ тэмцээнд оролцуулахаа больж байна. Энэ нэг зүйлийг хэлээд байгаа юм шүү дээ” хэмээсэн юм.

Энэ төрлөөр Солонгосчууд ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг. Манай тамирчид сүүлийн хоёр жилээс өмнө Дэлхийн аваргын алдрыг хүртэж байсан. Харин сүүлийн хоёр жилд ямар нэгэн шалтгаан хэлээд оролцуулаагүй аж.

bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих