Юнителд ёс суртахуун алга ………

Юнителийн хэрэглэгчид СҮЛЖЭЭ ХАРГАЛЗАХГҮЙ мессеж ҮНЭГҮЙ бичнэ

“Юнителийн хэрэглэгчид СҮЛЖЭЭ ХАРГАЛЗАХГҮЙ мессеж ҮНЭГҮЙ бичнэ” гээд л зар сурталчилгаагаар бөмбөгдлөө. Хаана хаана бөмбөгдүүлсэн бэ? гэхээр ихэнх телевизийн сувгуудаар, зарим нэг вэб сайт /gogo.mn, ehlel.com, news.mn гэх мэт/-уудаар зочилж яваад, өөр хаана ч билээ дээ…. гудамжаар яваад бас таарсан санагдаж байна.. хэхэ.. за тэр ч яахав.. Намайг оноод байсан гэхээр идэвхжүүлэлт их дажгүй болсон юм шиг ээ..
Энэ нь “FREE SMS” гэдэг нэртэй үйлчилгээ бололтой.
За тэгээд анх энэ үйлчилгээний /телевизийн/ зар сурталчилгаан дээр:
Юнителийн урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгчид бүх сүлжээнд мессеж үнэгүй бичдэг боллоо (за нэг иймэрхүү л юм байсан)
Үүнийг нь анх сонсоод л.. за ер нь дугаараа урьдчилсан төлбөрт болгоё, эсвэл урьдчилсан төлбөрт дугаар давхар барья.. гэсэн бодол төрсөн юм.
Маргааш нь Юнителийн 3333 билүү дээ, нэг лавлах дугаар руу  нь залгаад дэлгэрэнгүй мэдээллийг автал.. хөгийн тархи угаасан.. балиар юм байсан..
Үүн дээр бол арай л хэтэрхий.. сайхан бурсан байгаа юм даа..

Минийхээр зар сурталчилгаан дээрээ..

“Юнителийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчид 6000₮ төлөөд бүтэн сарын турш бүх сүлжээ рүү мессеж хязгааргүй бичих эрхтэй боллоо” ч гэдэг юм уу.. иймэрхүү л мессежийг хүргэх ёстой байсан юм шиг санагдаж байна..
ЯМАР Ч Л БАЙСАН МЕССЕЖ ҮНЭГҮЙ БИЧЭЭД БАЙГАА ЮМ АЛГА.. 6000₮ ТӨЛЖ БАЙНА..
Оюутан залуус, өсвөр үеийнхэн, хүүхдүүд мессеж их бичдэг.. энэ үйлчилгээг энэ сегментийн хүмүүст л зориулж гаргасан болов уу гэж ойлгож байна..
Тийм хүмүүст “Юнителийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчид 6000₮ төлөөд бүтэн сарын турш бүх сүлжээ рүү мессеж хязгааргүй бичих эрхтэй боллоо” гэх л хэрэгтэй байсан. Тэд хуурах гэж оролдсон, “МЕССЕЖ ҮНЭГҮЙ” гэж хуурсан.. 6000₮ гэдгийг нуусан..
Үүгээрээ л надад таалагдсангүй.. Тэдэнд ёс суртахуун алга.. Тэднийхээр маркетинг гэж ингэж үйлчлүүлэгч, хэрэглэгчдээ хуурахыг хэлдэг юм байх даа?!
Түүнээс биш, надад энэ “FREE SMS” үйлчилгээ таалагдаж байна.. би өөрөө мессежлэх дуртай л даа.. хэх.. над шиг хоббитой хүмүүст бол таалагдах л үйлчилгээ..

Энэ үйлчилгээг сонгоход бэлэн байна..

Яагаад? гэхээр..
“FREE SMS” үйлчилгээний нэг сарын эрх 6000₮..
6000₮/30=200₮ нэг хоногт зарцуулах буюу:
-       Юнителийн урьдчилсан төлбөрт дугаарын 1 мессежний тариф 20₮ байдаг ба 200/20=өдөрт 10 ба түүнээс дээш тооны мессеж сарын турш тогтмол бичих хүмүүс ашигтай
-       Мобикомын:
o   Студент хэрэглэгчийн хувьд 1 мессеж=14₮ байдаг гэхээр 200/14= өдөрт 14.2 ба түүнээс дээш тооны мессеж сарын турш тогтмол бичих хүмүүс ашигтай
o   Мобикартын хэрэглэгчдийн хувьд 1 мессеж=19₮ ба 200/19= өдөрт 10.5 ба түүнээс дээш тооны мессеж сарын турш тогтмол бичих хүмүүс ашигтай буюу төлбөрөө бүрэн эдлээд, жинхэнэ утгаараа үнэгүй мессеж бичээд байна гэсэн үг юм.
Хэн нэгэнд энэ үйлчилгээ таалагдаад, тэгээд дугаар авч илүү мөнгө зарлагадах асуудлыг Юнителиэс ихэд хөхүүлэн дэмжиж шинэ дугаарыг “FREE SMS” үйлчилгээний үнэтэй дүйцүүлэн өгсөн нь ихээхэн тооны хэрэглэгчдийг өөрийн сүлжээнд татан оруулж, бусад үүрэн телефоны операторуудын хэрэглэгчдээс урвуулж чадаж байгаа болов уу..
Одоогийн байдлаар Юнителийн урьдчилсан төлбөрт 8878….-тай дугаар 6000₮ /үүнд нь дансандаа 2000₮, 120 хоног/ болоод байна. Шинэ дугаар бүрт “FREE SMS” үйлчилгээ эсвэл “100 өдөрт 100 төгрөг” дагалдан үнэгүй ирж байгаа..
Мэдээж энэ шинэ дугаарын үнийн хямдрал нь “FREE SMS” үйлчилгээгээр дамжуулан өөрсдийн хэрэглэгчдийн тоог өсгөх билээ, мөн хэрэглэгчдийнхээ хэрэглээний зардлыг ихэсгэж орлогоо нэмэгдүүлэх.. Орлогоо ч нэмэгдүүлж, хэрэглэгчдийн тоогоо ч сайн өсгөж чадаж байгаа болов уу гэж бодож байна..
За, тэгээд эцэст нь хэлэхэд.. та дээрх жижиг хэмжээний тооцооллын дагуу тухайн 30 хоногийн хугацаандаа тухайн тооны мессеж болон тус тоог давуулж мессеж бичихээргүй бол энэ үйлчилгээнд хамрагдах, “FREE SMS” үйлчилгээг сонгох хэрэггүй гэдгийг хэлэх байна..

“Юнитель Корпораци”-ийн маркетингийн албаныханд цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье!!

bolodmn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих