Өрөө өгөөгүй тул барьцаалж бүлэглэн зоджээ

6936859543f8dc8786f511

Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүн барьцаалсан гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон байна.

Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга С.Хүрэлбаатар “Өр төлбөрөө өгөхгүй удааширсантай холбоотойгоор мөнгөө авах гэсэн иргэд хуулиас гадуур шийдвэрлэхийг оролдсон хэрэг гарлаа.

Учир нь иргэн Н хүнээс найман мянган доллар зээлээд өгөхгүй 2-3 жил болгосон байна. Гэтэл мөнгө зээлүүлсэн этгээдүүд цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдлоо өгч хуулийн дагуу шийдвэрлүүлээгүй.

Харин мөнгө зээлсэн этгээдийг айлган сүрдүүлэх хэлбэрээр мөнгөө авах гэсэн учир ийм байдал үүссэн. Хэргийг одоо шалгаж байгаа” гэв. Хүн барьцаалсан гэх этгээд нь ганцаараа байгаагүй ах, дүү нартайгаа бүлэглэн иргэн Н-ийг зодож, дарамталсан байжээ.

bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих