“Бээжингийн гудамж”-ны нээлт боллоо

54649

Урд хөршийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдсэн Бээжингийн гудамжны авто замын ажил дуусч нээлтээ хийлээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65-н жилийн ойн энэ онд тохиож буй. Тус ажил нь ойн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг юм.

Мөн Бээжингийн гудамжинд хоёр орны эв найрамдлыг билэгдсэн хөшөөг босгожээ. Тус хөшөө нь хоёр улс бие биеээ найрсагаар тэвэрч байгааг билэгдсэн аж. Одоогоор Бээжингийн гудамжны 0.9 км автозам шинэчлэлийн ажил дуусгавар болсон бол 74 метр урт гүүрийн өргөтгөл, явган хүний зам, тохижилтын ажилууд хараахан дуусаагүй бөгөөд ирэх сарын эхээр хүлээлгэн өгөх юм байна.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих