Ард тvмнээсээ асуух юм бий, асуухгvй юм гэж бас бий

Сонгуулийн хуулийн талаарх эрх баригч хоёр намын хайныг ард тvмэн хагалах болоод байна. Их Хурлынхан єєрсдєє шийдэж чадахгvй асуудлаараа ард тvмнийхээ саналыг сонсдог болж байгаа юм байна. Нэг талаасаа их сайхан сонсогдож байна, мєнєєх барааг нь хараагvй юм шиг хэрнээ мэдрэгдээд байдаг ардчилал нэвт шувт vнэртэж байна.
Хэрэв Сонгуулийн хуулиар бvх нийтийн саналыг авбал энэ нь Монгол Улсад хоёр дахь удаагаа болж байгаа ховорхон vйл явдал болно. Vvнээс урьд бvр дєчин хэдэн онд Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлаарх бvх нийтийн санал асуулгыг явуулсан юм билээ. Тусгаар тогтнол. Vнэхээр л ард тvмэн нийтээрээ шийдэх учиртай, Монгол Улсын орших эс оршихуйн тухай асуудал байж. Тийм болохоор монголчууд маань vvн дээр нэг хvн шиг байж тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан байдаг. Хэрэв энэ єнцгєєс нь харвал бvх нийтийн санал асуулгыг тун чухал, бvр гарцаагvй юман дээр л нэг явуулдаг юм байна.

Одоо Монгол Улс парламентын засаглалтай орон. Хууль тогтоох бvх эрх мэдэл энд тєвлєрч буй. Парламентын шийдэж чадахгvй байгаа нэг хууль нь Сонгуулийн хууль юм байна. Чухал уу гэвэл vнэхээр чухал хууль. Ардчиллын авчирсан сайн юмны нэг нь Сонгуулийн эрх чєлєє гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Анх хэлэлцэж хэлэлцэж сонгууль явуулах арга хэлбэрээ мажоритар гэгч системээр явуулахаар тогтсон. Vvнээс хойш бараг хорин жил єнгєрч байна. Аливаа юмны сайн муу тал хэрэглэх явц дунд илvvтэй ажиглагддаг. Энэ ч ёсоор мажоритар систем давуу болоод сул талтай гэдэг нь хэдийнэ анзаарагдсан.

Монголын Хууль тогтоох дээд байгууллагын сонгууль vнэн хэрэгтээ луйврын шинжтэй болсоор удаж байгаа. Єнгє мєнгє, худал хуурмаг, заль мэх аль алийг нь чєлєєтэй хэрэглэдэг. Ард тvмний санал гэхээсээ илvvтэй арга эв, булхай луйвраар тєрийн єндєрлєгт гарч ирдэг болсон. Эцэстээ долоон сарын нэгний хэрэг явдалд хvртлээ даамжирсан. Тэгэхээр ийм энгэр задгай, юу л бол юуг хормой хотдоо шургуулдаг сонгуулийн тогтолцоогоор амар явахгvй гэдэг нь хэдийнэ тодорхой болсон зvйл.

Стандарт бус Засгийн газрыг байгуулсан нь эв тvнжинтэй байгаа дэрээ энэ Сонгуулийн хуулиа нэг тийш нь болгоод авъя гэсэн зорилго дээр нэгдэж байсныг нь эргэн санах хэрэгтэй байх. Тэр vеийн Хувьсгалт намынхан буюу эдvгээгийн МАН-ынхан хvртэл Сонгуулийн хуулийг шинэчлэх зайлшгvй шаардлагатай, бvр тэгэхдээ пропорциональ системээр явуулахаар хуульчлах ёстой хэмээн удаа дараа хариуцлагатайгаар мэдэгдэж байсныг ард тvмэн огтхон ч мартааагvй байгаа.

Мартах хугацаа ч болоогvй байна. Єнгєрсєн намар ингэж л хошгирцгоогоод байсан шvv дээ. Гэтэл яг цагаа тулахаар нєгєєдvvл чинь нэг сайхан нартай єдєр л хэлсэн ярьснаасаа тэс хєндлєн буцаж, мажоритар давамгайлсан холимог систем буюу 50:26 гэсэн хувилбарыг нийгэмд тулган хvлээлгэж ухрах газаргvй хэмээн томорсон. Улстєрийн намын ийм тулхгvй, барьцгvй єнєє хэлснээ маргааш мартдаг энэ байдал олон нийтийн улс тєрийн итгэл vнэмшилийг хийсгэчихлээ. Харин АН-ын хувьд МАН-ны яг эсрэгээр буюу 26:50 гэсэн пропорциональ давамгайлсан хувилбар дээрээ тууштай байгаа. Энэ бол хоёр намын хувьд нийгэмд ил тод байгаа дvр зураг нь. Хоёр нам алсыг харсан, тугалыг нь тураахгvй, эхийг нь эцээхгvй байхаар тийм боломжит хувилбарыг олж чадсангvй. Тэгээд нуруугаа нийлvvлээд хоёр тийшээ хараад суучихсан. Vvнээс гарахын тулд Сонгуулийн хуулиар бvх нийтийн санал асуулга явуулах хувилбарыг бодож олжээ.

Уг гарал нь МАН-ын автортай энэ саналыг АН бас дэмжиж байгаа юм байна. Санал асуулгыг есдvгээр сарын сvvлчээр явуулах гэнэ. Тэгээд амжиж хуулиа батална гэсэн багцаа тооцоотой энэ хаврын чуулганаа завсарлуулахаар зэхэж байна. Бvх нийтийн санал асуулга явуулах саналыг гаргахдаа МАН-ынхан давхар тооцоотой хєдєлсєн байж таарна. Юуны ємнє энэ завшааныг ашиглан ирэх сонгуульд намынхаа шинэ нэрийг иргэдийн чихэнд хоногшуулна. Эндээс намын нэр хvнд, сонгууль єгєх хандлага гээд олон зvйл анзаарагдана. Vндсэндээ 2012 оны сонгуулийн их сунгаа хийж байна гэсэн vг. Ийм л давхар тооцоо, далд мэхтэй санал асуулгыг хийхээр тєлєвлєж байна. Жижиг намуудын хувьд ч эрх баригчдын ийм шийдвэрийг улс тєрийн ов мэх хэмээн vзэж байгаагаа илэрхийлсэн. Сонгуулийн тогтолцоо байтугай мажоритор, пропорциональ гэсэн хоёр гадаад vгнийхээ учир начрыг ч ойлгоогvй яваа иргэдийнхээ тархийг бас угаах арга гэсэн хар сэрийг ч бас дагуулж байна.

Бэсрэг сонгуулиас дутахааргvй бэл бэнчинтэй байж ийм санал асуулгыг явуулна. Тєсєв хvрэлцэхгvй байна гэх мєртєє ийм цаг бусын зарлагад гар татдаггvй нь гайхалтай. Сонгуулийнхаа хуулийг хэлэлцэж чадахгvй, нийтийн эрх ашгаа урьдал болгодоггvй, тойрог ємчилдєг, дундын аятайхан хувилбараа гаргаад ирж чадахгvй байгаа ийм хууль тогтоогчдоо бид эрхэм гишvvд хэмээн гvнгэрваанд залчихаад тойглож суугаа юм байна.

Гурван жил шахам хvлээлгэсэн Сонгуулийн хуулийн хэлэлцvvлэг анхнаасаа л хойшилж, гишvvд бэргэж бэргэж барьж авсан нь энэ билээ.
Ард тvмэндээ хандаж байгаад чинь баярлаж байна, гишvvд ээ. Гэхдээ бас асуух юм гэж бий, асуухгvй юм ч бас бий. Нэгэнт л та бvхэн ард тvмний тєлєєлєл болж, тэдний итгэл найдвар, vvрэг хариуцлагыг vvрч байгаа болохоор хууль тогтоох эрх мэдлээ єєрсдєє хэрэгжvvлчихвэл ямар вэ. Хоёр намын байр суурь, санал зєрєлдєєн бvхнийг ард тvмнийнхээ саналаар шийдvvлнэ гээд байвал Та нарыг сонгох хэрэг юун билээ. Тэр дундаа Сонгуулийн хууль шvv. Угаасаа л цаана нь ганцхан пропорциональ хувилбар, хольж сvлье гэвэл холимог хэлбэр нь байгаа шvv дээ.

П.Булган


URL:

Сэтгэгдэл бичих