Түр буулгасан хөшөөг бүр авсан болгов

54667

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусгавар болж нээлтээ хийлээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Бээжингийн гудамж, Орчлон сургуулийн өмнө байсан залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг түр шилжүүлэх шаардлага тулгарчээ. Иймд Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал Ж.Лхагвасүрэн жанжны хүүтэй зөвшилцөж, хөшөөг түр шилжүүлэхээр болсон байна.

Улмаар хуучин сууриас нь баруун тийш шилжүүлэн, бага зэрэг өндөрлөж байрлуулахаар тохиролцжээ. Энэ дагуу хөшөөг сууриар нь салгаж тухайн газрыг зассан байна. Харин үүнийг нь хэсэг хүмүүс хараад ихээхэн бухимдсан сурагтай. Тодруулбал, МАН-ын залуучууд Ардын армийн Залуу жанжин, ард түмний баатар Ж.Лхагвасүрэн агсны хөшөөг хог дээр хаяжээ, ингэх ёсгүй” гэхчилэн цахим ертөнцөөр багагүй шуугиан дэгдээсэн.

Түүний маргааш залуу жанжны хөшөө байрандаа эргэн заларсан байна. Залрах залрахдаа бүр өнгө зүс засч “нүүрээ угаасан” мэт болжээ. Эргэн тойрныг нь ч тун сайхан засч янзалсан харагдана. МАН-ын залуус түр буурь сэлгэсэн зургийг нь цахим ертөнцөөс хараад бухимдсан нь тэр аж.

Хөшөө дурсгал гэдэг түүхэн он цагийн бодит илэрхийлэл. Түүнийг хэн дуртай нь буулгах эрхгүйг эрх биш мэдэж баймаар. “Ёс ёмбогор төр төмбөгөр” гэдэг дээ. Аливаа юмыг хардаж сэрдэж суухын оронд хөшөөг арчлах талаар жаахан ч гэсэн санаа тавьж болмоорсон доо.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих