Би түүнийг танина /сургамжит өгүүллэг/

7637712

Урьдын л адил завгүй нэгэн өглөө байв… Ойролцоогоор найман цаг гучин минутанд ная орчим настай нэгэн хүн хурууны оёдлоо авахуулахаар манай эмнэлэгт орж ирэв. Тэрээр маш их яарч байгаагаа надад хэллээ. Яг есөн цагт нэг уулзалттай гэнэ. Түүний сандарч байгаа бадлаас харахад энэ уулзалт түүнд ямархуу чухал зүйл болохыг ухааран үйлчлүүлэхийг зөвшөөрөв. Тэгээд ч эмчилгээ хамгийн багадаа нэг цаг үргэлжлэх байв.

Тэгээд нарийн судалж үзсэний дараа түүний шарх сайхан эдгэснийг нь хараад боолтыг нь тайлж шинэ боолт хийлээ. Ийнхүү боолт хийж байх зуур бид хоёрын дунд яриа өрнөлөө. Ийм их яарч байхыг бодоход та өнөө өглөө ямар нэгэн эмчтэй уулзах ёстой байсан юм уу?гэж намайг асуухад “Үгүй ээ” гээд асрамжийн газар луу явж эхнэртэйгээ хамт өглөөний цайгаа хамт уухаар яарч байгаагаа хэллээ… Яагаад таны эхнэр тэнд байдаг билээ?хэмээн намайг асуухад тэрээр эхнэр нь “Алцхеимер” өвчний улмаас удаан хугацааны туршид тэнд амьдарч байгааг хэлэв. Бид ийнхүү ярилцаж байх зуураа боолтыг нь хийж дууслаа. Эхнэр тань таныг удаан хүлээлээ дээ хэмээн намайг санаа зовон асуухад өвгөн “Эхнэр маань намайг таван жилийн турш хэн болохыг минь танихгүй байгаа юм” гэлээ. Би маш их гайхаж “Таныг танихгүй байхад өглөө бүр түүнийг харахын тулд эмнэлэг явдаг хэрэг үү?” гэж асуутал өвгөн гарыг минь чанга атган инээмсэглэж “Тэр намайг танихгүй, гэвч би түүний хэн болохыг нь сайн мэднэ” гэв…


URL:

Сэтгэгдэл бичих