Л.Гансүхийг дэмжигчид хорих ангийн гадна жагсаал хийж байна

65Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн үйл хэргийг дэмжиж, өлсгөлөн зарлахыг эсэргүүцэхээр Дархан-Уул аймгаас ирсэн 40 гаруй иргэн яг одоо Төв аймаг дахь цагдан хорих ангийн үүдэнд жагсаж байна. Иргэдийн төлөөллөөс зургаан хүнийг АТГ-аас Л.Гансүхтэй уулзуулахаар болжээ. Дэмжигчид Л.Гансүхэд сэтгэлийн дэм өгөхөөр ирсэн гэсэн бөгөөд “Мандаж явахад хамт байсан бид зовсон үед нүүр буруулж болохгүй. Энгийн ардын амьдралыг ойлгодог хүн хууль бус үйлдэл хийх ёсгүй” хэмээн мэдэгдэж байна. Тиймээс “Дарханчууд улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохыг шаардаж байна”, “Төрийн өндөрлөгүүд журмын нөхрөө хэлмэгдүүлж, улс төрийн ашиг хонжоо харахаа зогсоо” зэрэг уриа лоозон барьж жагсчээ. Л.Гансүх уржигдар 14:00 цагаас хуурай өлсгөлөн зарлаж эхэлсэн юм.

 

 

 

Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих