УИХ-ын даргаас “болж” АН-ын хөгшин залуу хоёр сайд хэрэлджээ

МАНАН-гийн хоёрдугаар ээлжийнхэн  “хоолонд” орох гээд хөгшчүүдээ тэвдүүлээд тун ч ширүүн байгаа бололтой.  Саяхан ЭМ-ийн сайд С.Ламбаа, ГХ-ийн дэд сайд Б.Болортой мууцалцаж хэрэлдсэн гэнэ. Архангайн тойрогт эзэн суусан С.Ламбаа сайд нам дотрооо ахмадын тоонд ордог “насны намар”-ын нэг.  Ирэх жилээс зодог тайлах байх хэмээн олон хүмүүс горьдож суугаа. Тэрний нэг нь АН-ын  залуучуудын төлөөлөл болох ГХ-ийн дэд сайд Б.Болор гэнэ.  Дарга угшилтай энэ залуу дэд сайд бас л Архангай гаралтай бөгөөд сул орон зай гарахыг  тэсэн ядаж хүлээж суугаа нь ойлгомжтой.  Гэтэл халаагаа өгөх учиртай бас өгөх байх гэж бодож байсан ах нь ойрноос шал өөр юм ярих болжээ.  АН-ын дээд хүрээнд болсон уулзалтын үеэр С.Ламбаа сайд УИХ-ын даргатай барьцаж “70 гарсан Дэмбэрэл зодог тайлаагүй байхад 60 гарсан Ламбаа надад ахиад нэг сонгогдох нас байна” хэмээн хээвнэг ярьжээ.  Хөгшчүүд нь энэ мэтээр буруу зөнөөд эхэлсэн нь  залуучуудад таалагдаагүй нь мэдээж тул мань хоёр гайгүй сайн муудалцаад авсан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих