Испани сувилагч эболагаас эдгэрчээ

5d2c61c909f6336a54b33375f5eab978big

Халдварын голомтын гадна эбола вирусын халдвар авсан анхны хүн болсон Испани сувилагч эдгэрчээ. Испанийн Засгийн газраас мэдээлснээр 44 настай Тереза Ромеро сувилагчид хийсэн сүүлийн хоёр шинжилгээгээр эбола вирус илрээгүй тул халдвараас ангижирсан гэж үзжээ. Түүнийг эбола вирусын халдвараас эдгэрсэн хүмүүсийн эсрэг биеттэй серумээр эмчилгээ хийж байсан гэнэ.

Тереза Ромеро эбола вирусээр нас барсан хоёр номлогчийг Мадрид хотын эмнэлэгт асарч байхдаа халдвар авсан юм. Тэрээр бээлийгүй гараараа өвчтөний нүүрэнд нь хүрснээс эбола вирусын халдвар авчээ. Одоогоор түүний нөхөр болон өөр 14 хүн эмнэлгийн хөл хорионд эбола вирусын халдвар илрүүлэх шинжилгээ, ажиглалтанд байгаа юм. Эбола вирусын халдварын нууц үе нь 23 хоног байдаг аж. Эбола вирусын халдвараар 4500 гаруй хүн хүн нас бараад буй юм.

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих