Нийтлэлч Баабар: Энэ хоёр эрүүгийн элемент 24 он хүртэл шоронд хамтарч ажиллах гэж байгаа юм болов уу?

АН, МАХН хоёр 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан нь олон түмний анхаарлыг татлаа. Н.Энхбаяр ийм зорилгоор ирсэн нь ч тодорхой боллоо. Хамгийн гол нь ирэх 10 жилд хамтран ажиллана, эвсэнэ, нэгдэнэ, ойлгоцоно, хүндэтгэлтэй ханадана, бие биенийгээ дэмжинэ гэсэн үгээр илэрхийлэгдсэн гэрээ олон түмний гэхээсээ илүү АН-ын гишүүдийн анхаарлыг ихээхэн татлаа. Учир нь 10 жил буюу урт хугацааны гэрээ байгуулахдаа гишүүддээ хэлээгүй бололтой. Эсвэл нууцаар хэдэн хүний хүрээнд яригдсан гэсэн хардлага гишүүдийнх нь дунд яригдав. Тиймээс 10 жилийн гэрээ тойрсон маргаан ихээхэн дуулиан дэгдээж байна. Цахим ертөнцийнхөн “АН авлигатай тэмцэх чадваргүй боллоо”, “АН авлигатай тэмцдэг үнэт зүйлээ гээлээ”, “Авлигалын хэрэгээр шийтгэгдсэн хүмүүс АН-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулаарай. Хамгаална, Өмгөөлнө, Туршлага судлана”, “Авлигачин гэж шийтгэсэн хүнтэйгээ 10 жилийн гэрээ байгуулах шударга уу?”, “АН авлигатай тэмцдэг биш өршөөдөг хамтран ажилладаг нам боллоо”, “АН авлига хоёр ихэр боллоо”, “АН гэдэг бол Авлигач Нам гэдэгийн товчлол”, “АН уй гунигийн дуу боллоо” гэх мэтээр иргэд байр сууриа илэрхийлж байна. Харин АН-ын нөлөө бүхий хүмүүс, ардчилалыг дэмжигчид энэхүү хамтын ажиллагааны талаар ингэж бичих боллоо.

батчимэг эгчУИХ-ын гишүүн М.Батчимэг: Улс орноо хойш татахгүйн тулд энэ УИХ төсвөө, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хуулиа батлаад эртхэн тарах нь дээр болж байх шиг байна. Бүгдээрээ санаа тавих цаг болж байх шиг байна. Дүрмийг алагчилж биелүүлж болохгүй. Дүрэм бус намын даргатай удаж байгаа нам.

УИХ-ын гишүүн М.Зоригт: 2016 онд хамтарч сонгуульд орно. Намын гишүүдээр нэг ярьж болмоор. Үүнийг мэдсэн бол Батзандантай зурдаг байж.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН, МАХН хамтарч 2016 оны сонгуульд оролцоно гэнэ үү. Алтанхуяг ийм эрхтэй хүн мөн үү? АН-ын гишүүд дэмжигчдийн хүсэл зориг мөн үү?

бааНийтлэлч Баабар: Энэ хоёр эрүүгийн элемент 24 он хүртэл шоронд хамтарч ажиллах гэж байгаа юм болов уу? Хоёулахнаа хэнээс ч асуулгүй танилцуулалгүй хийснийг бодоход хувийнх нь асуудал юм болов уу даа.

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа: Огт ойлгохгүй банйа. Нам гэрээ хийж бололгүй яахав. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн АН-ын ҮЗХ шийддэг юм шүү дээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг: Айсан хүн яана гэдэг билээ л болжээ хөөрхий… Наадуул чинь суудлын төлөө амиа тавих нь дээ.

УИХ-ын гишүүн асан Д.Энхбат: 1990-ээд оны АН бол Монголын төлөө байсан. Харин одооны АН бол зөвхөн өөрсдийнхөө төлөө л нам. Хуульч Б.Чимэд агсан.

Эмч, Нийтлэлч Б.Болдсайхан: Улсаа дампууруулахад гаргадаг энэ их заль, уйгагүй шаргуу хөдөлмөрөө улсаа хөгжүүлэхэд гаргадаг сан бол энэ улс төрчид

Эндээс дүгнэж үзвэл Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын 10 жилийн хамтын ажиллагаа АН-ын гишүүдийн ч, ард түмний ч өргөн эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэ эсэргүүцлийг зөрж зүтгэж байгаа хоёр лидер ямар өргийг харж байгааг хэлэхэд эрт юм.

24 tsag


URL:

Сэтгэгдэл бичих