Н.Алтанхуягийн маргаашийн нүүдэл буюу хэнээр туг тахих вэ гэдэг асуулт л үлдлээ

уяӨнөдрийн гол шуугианы эзэн ерөнхий сайд Н.Алтанхуяг болоод байгаа билээ. Түүний чуулган дээр мэдэгдсэн мэдэгдэл хийгээд МАХН-тай хийсэн гэрээний тухай ёстой л амтай бүхэн ярьж хөөрч түүний дэмийрэл болоод амиа авч үлдэх гэсэн увайгүй оролдлого хэмээн шүүмжлэгчид захаасаа аваад намын нөхөр Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл хүртэл шүүмжлэлтэй хандаж байна. Гэвч хэлсэндээ, хийсэндээ бантсан уу ямартаа ч эрхэм ерөнхий сайд Н.Алтанхуяг одоогоор өөрийн барьж байгаа байр суурин дээрээ бат зогсоно гэдгээ намын нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай хамтарсан хэвлэлийн бага хурал зарлаж МАХН-тай хийсэн арван жилийн гэрээнийхээ тухайд “МАН-тай хамтарч манангийн засгийн газар байгуулахгүй харин одоо эвсэж засгийн газрыг бүрдүүлж байгаа гурван намтайгаа цаашдын уялдаа холбоогоо нэгтгэж 2016 оны сонгуулиар нэгдсэн байр суурьтайгаар хамтран оролцох эхний алхам нь МАХН-тай хийсэн энэхүү гэрээ юм” хэмээсэн юм.

Харин тэрээр өөрийнх нь эсрэг зогсож байгаа нам нэгт нөхөр Э.Бат-Үүлийнхээ тухайд өөрийн цахим хуудсандаа “МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, Би 2 улсын хөгжил, Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү?” хэмээн жиргэсэн байна.

Энэ мэтээр өөрийн хийсэн хэргийнхээ мөн чанарыг бусдад нялзааж өөрөө уснаас хуурай гарах гэсэн оролдлогууд ар араасаа хөвөрсөөр байна. Чухамдаа бол өнөөдөр улс төрийн тавцанд амьд үлдэхийн тулд хэнээр ч хамаагүй туг тахиж, мөн хэнтэй ч гар барилцаж чадах тийм нэгэн “хамилеон” шиг амьдралыг сонгоод байгаа нь түүнийг АН доторх байр суурийг ганхахад хүргээд байгаа ч юм бил үү.

Ямартаа ч маргаашийн УИХ-ын чуулганаар ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх талаар авч хэлэлцэхболсон. Өмнө энэ асуудлыг хөндөхөд өөрийн туслах сайдуудаар өргөл өргөж амьд гарсан гэж болох түүний маргаашийн нүүдэл чухам юу байх бол хэмээн харах л үлдлээ.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих