20 орчим мянган зоосоор бүрсэн машин

b3f32d35e96a0967original

20 мянган орчим зоосоор бүрсэн машиныг  БНХАУ-ын зүүн хэсгийн Фужянь мужийн Сямынь хотод олонд дэлгэн харуулжээ. Энэхүү машиныг 500 юанын зоосоор бүрсэн  бөгөөд 30 гаруй хүн дөрвөн өдөр ажилласан байна. Машины их биеийг бүрэн бүрэхэд 19998 ширхэг зоос оржээ.

Харин эдгээр зооснуудын үнийг тооцон гаргавал нийт 9999 юан болсон байна. Орон нутгийн мэдээллийн сайтад бичигдсэнээр энэ удаагийн арга хэмжээг зам тээврийн осолд орсон ачааны машины жолооч болон түүний гэр бүлийнхэний нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих