Х.Цагаанбаатар Дэлхийн цомд түрүүлсэн ховор амжилтын эзэн болов

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Майами хотод Дэлхийн цомын тэмцээн боллоо. Нарлаг Майамигийн дэвмжээнд 51 улсын эрэгтэй 172, эмэгтэй 121, нийт 293 цагаан нөмрөгтөн уран мэхийг уралдуулан хүч үзсэнээс Монголын баг нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар наймдугаар байр эзлэв. Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жин өгсөж 73 кг-ын жинд (хамгийн олон буюу 36 жүдоч зодоглосон) барилдаж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлжээ. Эхний даваанд гоц мөргөсөн тэрбээр хоёрын даваанаас АНУ-ын Андре Поррас (3:41 минутад цэвэр), Венесуэлийн Людвиг Ортис (0:19 минутад цэвэр), Эстонийн Кунтер Ротберг (1:43 минутад цэвэр), Испанийн Киёоши Үэмацү (юүюо үнэлгээгээр), Бразилын Бруно Мендоса (юүко үнэлгээгээр) нарыг сөхрүүлснээр гурван өөр жинд Дэлхийн цомд түрүүлсэн ховор амжилтын эзэн болов. Х.Цагаанбаатарыг 60, 66 кг-ын жинд World Cup гардаж байсныг бид мэднэ.

Д.Туяа


URL:

Нэр: Malik Jeans Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих