Шатахуун нийлүүлэлтийн талаар ОХУ-тай тохиролцоонд хүрлээ

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хурлаар шатахуун нийлүүлэлтийн талаар тохиролцоонд хүрсэн байна. Манай шатахуун импортлогч компаниуд энэ долоо хоногийн дотор ОХУ-ын “Роснефть” компанитай долдугаар сарын гэрээ байгуулан шатахуунаа авах болож бүртджээ. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хурал ОХУ-ын Буриад улсад болсон байна. Уг хуралд манай талаас Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Сауле, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ЗТБХБЯ-ний төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ТӨХ-ны дарга Д.Сугар, ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Улаан-Үд хотноо суугаа Консул Л.Жавзмаа нар оролцсон байна.

Н.Батаа


URL:

Сэтгэгдэл бичих