Сүхбаатарын талбайн хоёр тал маргаашаас эсрэг урсгалтай болно

Нийслэлд зам засварын ажил ид өрнөж байна. Үндэсний их баяр наадмаас өмнө засвартай байгаа замуудын ажлыг дуусгахаар ажиллаж байгаа. Тиймээс зарим замыг нээгдэх хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж байна. Тодруулбал, долдугаар сарын 6-ны өглөө нээхээр төлөвлөж байсан Цэцэг төвийн уулзвараас Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өчигдөр оройноос эхлэн нээгээд байна. Баяр наадмын өмнө найман замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөсөн бөгөөд зам барилгын ажлуудын хувьд зорчих хэсгийг ийнхүү эхнээсээ хүлээлгэн өгч байгаа юм. Харин Олимпийн гудамжийг Их сургуулийн гудамжтай холбон дөрвөн замын уулзвар болгох 0.5 км замын зорчих хэсгийг маргааш өглөө бүрэн нээхээр болжээ. Ингэснээр Сүхбаатарын талбайг тойрсон замыг эсрэг урсгалтай болгох юм байна.

Э.ПАГМА


URL:

Tags:

Нэр: Russ Mastalski Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих