АН, МАХН-ын гэрээг дахин нягтална

10600433_863017720398831_1405287779748964715_n

Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар дөнгөж сая хэвлэлийн бага хурал төрийн ордны ёслол хүндэтгэлийн Б танхимд зарлан хийсэн билээ.

АН-ын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ  “Хоёр намын байгуулсан хамтран ажиллах гэрээг ажлын хэсэг гаргаж дахин нягтлаж үзэхээр боллоо төдийгүй АН-ын холбогдох шатны байгууллагуудаар гэрээг хянуулахаар болсон” гэв.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ үеэр хэлэхдээ “Энэхүү гэрээг аль нэг намыг эвгүй байдалд оруулах гэж байгуулаагүй. Энэ гэрээ бол цэвэр улс эх орныхоо төлөө намууд хамтарч ажиллаж байгаа гэрээ. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээг дахин нягтлан үзэж болно” гэсэн юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих