Н.Алтанхуягийн “СӨРСӨН БАЗАЛТ”

АЛТААӨчигдөр УИХ-ын чуулганаар төсвийг хэлэлцэж буй. Хэлэлцүүлгийн үеэр “Нийслэлийн төсөвт 150 тэрбум төгрөг дутуу тусгасан асуудлыг” Нийслэлийн удирдлагууд нэлээд шүүмжлэл өрнүүлсэн.

НИТХ-ын дарга Д.Баттулга “Хөрөнгө оруулалт нийслэлд 0, урсгал зардлаас 247 тэрбум дутна. 100 тэрбумаар баригдах обьектод 45 тэрбум өгчихлөө. Байдал ийм л байна” хэмээн бухимдлаа илэрхийллээ.

Үүний хариуд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тэр нэхээд байгаа 150 тэрбумаа аваад та нар бордюр, уут муутаа хий л дээ, хотынхоон. Э.Бат-Үүлээ олон асуудал байгаа шүү. Би зурагтаар л ярихгүй байгаа болохоос” хэмээх хариултыг өглөө.

Энэ нь Э.Бат-Үүлийн өчигдөр хэвлэлийн хурал хийж Н.Алтанхуягийн Н.Энхбаяртай хийсэн гэрээг эсэргүүцсэн болон ТВ-ийн ярилцлагад оролцсоныг дайруулан өгүүлсэн түүний бухимдалын илэрхийлэл байв.

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих