Үйлдвэрийн ослоос болж нэг залуу хөгжлийн бэрхшээлтэй боллоо

32_41c5a926ca835d493f822206a09ad014dbf9e814

2014 оны 10 –р сарын 21-ний өдөр буюу өчигдөр БГД-ийн 20-р хороо “Ганбросс” ХХК-ийн ажилтан хөрөө раманд гараа таслууллаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу очиж шалгахад тус газарт ажилладаг БГД-ийн 7-р хороонд оршин суух 25 настай эрэгтэй А гэгч нь ажлын байрандаа хөрөө раманд баруун гарын шөрмөсөө тасдуулсан байжээ. Одоо тэрбээр ГССҮТ-ийн саврууны тасагт эмчлүүлж байгаа юм байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих