Нүгэл нь нүдээрээ гарах вий! /Видео/

yeruu_gol_1

Фэйсбүүкээс ийм нэгэн харамсалтай бичлэг олж үзлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Ялбаг, Ерөө голын бэлчир дээр ийм нэгэн харамсалтай дүр төрх бий болоод удаж байгаа гэнэ. Таны харж буй энэ хар булингартай ус бол Алтны компаниудын алт угаасан бохир бөгөөд түүнийгээ Ялбагын голд урсгаж, тэр нь цэвэр тунгалаг Ерөө гол руу цутгаж буй бодит жишээ.

 

Ялбаг голын эх болон үзэсгэлэнт байнгалыг сүйтгэсэн байдал.

Монгол улсад минь эзэн гэж байна уу? Сэлэнгэ аймгийн захиргаа, цаашлаад Байгаль орчны яам, Засгийн газар энэ бичлэгийг үзээд эрх биш арга хэмжээ авна гэж найдаж байна. Та бүхнийг зөөлөн суудалтайгаа зууралдаж суух хооронд, Эх орны чинь онгон дагшин байгаль, ус мөрөн ийм л байдалтай байна шүү дээ.

Алт угаасан бохир ус Ялбагын гол руу орж байна.

~ Алт угаасан бохир ус Ерөө гол руу орж буй бичлэг ~

02


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.