“Миний дэлгүүр” –ийн худалдаалж байсан будаанаас хортон шавьж илэрчээ

Миний дэлгүүрийн худалдаалж байсан цагаан будаанаас хортон шавьж илэрлээ гэсэн мэдээлэл иргэдээс ирүүлжээ.
Энэ дагуу Мэргэжлийн хяналтынхан гомдол ирсэн “Миний дэлгүүр”-117-р салбарын цагаан будаанаас дээж авч МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд үхсэн хачигны сэв зэмээр бохирдлогдсон болох нь тогтоогджээ.

Тиймээс компанийн ерөнхий менежерийг байлцуулан МХГ-ын холбогдох мэргэжилтнүүд БЗД-дахь “Миний хапермаркет ” сүлжээ дэлгүүрт худалдаж байсан 2 кг –аар савлагдсан цагаан будаанд шалгалт явуулахад тутраганы шөвгөр хошуут цох амьдаар илэрлээ

Энэхүү будааг нийлүүлэгч “Монгол саллай чейн”ХХК хүнсний агуулахад шалгалт хийхэд мөн дээрх байдлаар шавьж илэрсэн. Мөн “Миний сүлжээ” дэлгүүрүүдэд байсан бүх цагаан будааг битүүмжилж шинжилгээнд хамруулахад гадаад хорио цээртэй хортон шавьж буюу “Шаргал гурилч цох”, хальсалсан цагаан будаа үхсэн хачигны сэг зэм байжээ. Дээрх будаа нь БНСУ-аас импортоор оруулж ирсэн “Амьд” нэрийн цагаан будаа юм байна.

Иймээс дээрх “Монгол саллай чейн”ХХК-ны зөвшөөрлийг хурааж холбогдох арга хэмжээг авчээ

Г. Отгон


URL:

Сэтгэгдэл бичих