Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэлэлцүүлэг боллоо

10458594_734718853288153_4690214760445778871_n

ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС-НЭМС, ЭМХТ, МНЭМНН, ЭМДС хамтран “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” хэлэлцүүлэг уулзалтыг өнөөдөр 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Континенталь, Хурлын танхимд зохион байгуулж байна.
Нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, тусламж, үйлчилгээний цогц байдлыг хангах замаар Эрүүл мэндийн тухай хуульд нийцүүлэн Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү хэлэлцүүлэг уулзалтын зорилго оршино.
Хэлэлцүүлгийн үр дүнд:
1. Нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартын төсөл
2. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, стратегийн тайлагналт, хэрэгжилтийн үнэлгээний Эрүүл мэндийн сайдын тушаалын төсөл
3. ХБӨ-ний эрт илрүүлгийн хөтөлбөрийн төсөл
4. Нийгмийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны төсөл
5. Аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгэээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал зэргийг боловсруулан гаргах юм.
Нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн НЭМХ-ийн дарга нар болон ЭМЯ, НЭМҮТ-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд бусад хамтран зохион байгуулагч, хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцож байна.

10703552_734718739954831_1022611354947600063_n

10665880_734718826621489_7935680158176069176_n


URL:

Сэтгэгдэл бичих