Олон сая хүний шүтээн Аллен Айверсон гуйлгачин болжээ

uls_5448cb1b92b6b_1Дэлхийн олон сая хүний шүтээн байсан NBA-гийн супер од Аллен Айверсон гуйлга гуйн амьдарч эхэлсэн гэнэ. Түүнийг дэлгүүрийн үүдэнд гуйлга суугаад сууж байхад нь хамгаалагч нар хөөх гэж очоод шоконд орсон байна. Аллен Атланта хотын “Lenox mall” дэлгүүрийн үүдэнд сууж байсан гэнэ. Тэрбээр 14 жилийн карьерийнхаа турш зөвхөн цалин л гэхэд 154 сая ам.долларыг олсон байдаг. Оргил үедээ тэрбээр “Reebok” компанитай таван жилийн 50 саяын гэрээг байгуулаад зогсохгүй, дараа нь үүнийгээ шинэчилж бүх насаараа тус компанийг сурталчилсан анхны тоглогч болсон. Харамсалтай нь түүнийг гай дайрч, Денвер болон Атланта дахь хоёр ч эдлэнгээ банкинд хураалгаж, эхнэрээсээ салж, мөрийтэй тоглоомонд ихэнх мөнгөө алдсан гэдэг. Бас Өдгөө Аллен дансан дахь 30 сая долларт 2030 он хүртэл гар хүрэх эрхгүй болчихоод байна. Аллений мөнгийг ээж нь 2030 он хүртэл хаалгасан юм. Түүний ганц хүсэл нь Филадельфи багт очиж арын албанд ажиллах хүсэлтэй байгаа гэнэ.

Тэрээр 1975 оны зургадугаар сарын 7-нд АНУ-ын Виржиниа мужийн Хэмптон хотод төрсөн. 1996 оны драфтын №1-ээр NBA-д элсч, “Филадельфи 76”, “Денвер Наггетс”, “Детройт Пистонс”, “Мемфис Гриззлис” багт 14 улирал хүчин зүгтэж, нийт 24368 оноо цуглуулжээ. Түүний хувьд авсан оноогоороо бүх цаг үеийн 24 дүгээр байрт бичигддэг юм . Нийт 3394 удаа самбараас бөмбөг авч, 5624 дамжуулалт өгчээ. Айверсон NBA-гийн Бүх оддын тоглолтод 11 удаа оролцож, 2001, 2005 онд MVP-гээр тодорсон. Мөн NBA-гийн улирлын онооны лидерээр дөрвөн удаа шалгарч, 2001 онд “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодорч байв. Айверсон NBA-гийн нэг, хоёрдугаар багт нийтдээ зургаан удаа шалгарч байсан юм. Түүнчлэн замналынхаа турш 26.7 оноо авсан нь бүх цаг үеийн түүхэнд зургадугаарт орох үзүүлэлт аж. Түүний өмнө домогт сагсан бөмбөгч Майкл Жордан, Уилт Чемберлен, Леброн Жеймс, Элжин Бэйлор, Жерри Уэст нар ордог билээ.


URL:

Сэтгэгдэл бичих