Целлюлит яагаад үүсдэг вэ?

Биеийн бүхий л гоо сайхныг алдагдуулж, онцгүй харагдуулдаг зүйл бол целлюлит. Маш олон эмэгтэйчүүд энэ зүйлээс болж хүссэн хувцасаа өмсөж чадахгүй, санаа зовдог байна. Одоо цагт олон эрдэмтэд энэ асуудлыг шийдэж болох арга замуудыг хайсаар байна.
Энэ бол таргалалт огт биш юм. Та таргалалт гэж боддог бол буруу бодож байна. Ихэнхдээ нас тогтсон илүүдэл жинтэй эмэгтэйчүүд гэж боддог бол үгүй, залуу туранхай охидуудад ч тулгардаг.
Та целлюлиттэй бол учир шалтгааныг нь заавал мэдэх хэрэгтэй. Ер нь целлюлит үүсэх шалтгаан бол гормоны тогтворгүй байдал, генийн онцлог, буруу хоолллолт болон хөдөлгөөний дутагдлаас болдог байна.
Целлюлитийг яаж арилгах вэ?
Целлюлитийг арилгах хэд хэдэн арга байдаг. Тухайлбал спад орох, массажаар арилгах, тос түргэх, фитнессээр хичээллэх мөн дасгал хийх зэрэг аргууд бий.  Мэдээж хамгийн эрүүл арга бо дасгал болон фитнесс.

URL:

Сэтгэгдэл бичих