Онигоо уншиж сайхан инээ

bec8beb1dbc7a91bbig

Нэгэн залуу дэнлүү олтол бирд гарч ирэн цорын ганц хүслийг нь асуув.
Залуу:
- Одоо зун болж байна. Лагерийн зам бөглөрөөд аймар болох байх тэгэхээр лагерийн замыг нэг талдаа 4-н эгнээтэй хурдны зам болгоод өгөөч гэтэл
Бирд:
- Наадах чинь хэцүү. Чи боддоо. Замын захаар байгаа айл хунар бүгдийг нь нүүлгэнэ. Бүгдэнд нь шинэ байр барьж өгнө. Шинэ байр ашиглалтанд ортол нь түр байлгах газар хайж олно. Аятайхан сайн зам тавиулах компани олохын тулд тендер зарлана. Тендерийг нь будилуулахгүйн тулд сайн хянах хэрэгтэй. Тэгээд одооных нь замыг өргөн болгохын тулд уул нураана, шороо асгаж даланг нь дүүргэнэ гээд асуудал ихтэй шүү дээ. Арай өөр ганц хоёр хүн оролцуулаад шийдчих асуудал байж болохгүй юм уу?
Гэтэл залуу:
- Манай эхнэрийг ойлгогдохоор болгоод өгөөч.
Бирд:
- Нөгөө зам чинь хэдэн эгнээтэй гэлээ


URL:

Сэтгэгдэл бичих