Л.Энхбатад холбогдох нотлох баримтыг цагдаад шилжүүлнэ

Д.Энхбатыг Германаас манай улсын гүйцэтгэх албаныхан хулгайлж, Монголд байцааж байхдаа амь насыг нь бүрэлгэсэн гэх хэрэг зургаан жилийн өмнө гарсан.

Энэ хэрэг хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн хэмээн Англи, Германы тал үзэж, тухайн үед гүйцэтгэх ажиллагаа явуулсан албаны хүмүүсийг шүүж эхлээд байгаа билээ.

Европын холбооны анхаарлыг татаж байгаа энэ хэргийг шалгахаар УИХ дахь Хүний эрхийн дэд хороонд ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийнхэн ирэх арваннэгдүгээр сард Д.Энхбатад холбогдох хэргээр эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллагад нотлох баримт гаргаж өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.

С.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих