Д.Тэрбишдагвын Т.Дуламдорж нарын албатууд бие биенээ зодож алахнээ

1414469063_screen-shot-2014-10-28-at-12.24.31-pmДөнгөн данган суудал дээрээ дэнжигнэж байгаа Шадар сайд Д.Тэрбишдагвыг гай барцад тойрохгүй шинжтэй. Нэгэн цагт цайг нь зөөж, цаасыг нь канондож гүйу байсан Т.Дуламдорж хэмээх ганган залууг ОБЕГ-ын даргаар томилоод байдал бүр ч дордов.

Галын шалгалтанд навс унасан салбар нь шүлхий өвчнийг бизнес болголоо хэмээн хардагдаж Засгийн газрын салбар хуралдаан дээр хүртэл Сангийн сайдад элдвээрээ дуудуулж байсан эдний хамт олон саяхан бас л нэгнээ алах дөхжээ.

Өдрийн сониний сайт дээр “Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн Зүүнхараа салбарын дарга Гүнчин гэгч этгээд албан хаагчаа ажил үүргээ гүйцэтгэж явахад нь удаа дараа зодож таван хавиргыг нь хугалж, тархинд гэмтэл учруулжээ. Гүнчин нь тухайн үедээ согтуу байсан бөгөөд түүнд ямар ч хариуцлага тооцолгүй явуулж байна. Түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч одоо болтол тэрээр ажлаа хийж байгаа гэнэ.” хэмээн бичсэн байна.

Үнэтэй цаг, торгон зангиагаар гангарсан эрхэм сайд, дарга нар энэ мэт ард түний хэрэг явдлыг хэрхэн шийдвэрлэх нь эргэлзээгүй, одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авсан тухай огт мэдээлээгүй байна.

 

Д.Тэрбишдагвын Т.Дуламдорж нарын албатууд бие биенээ зодож алахнээ

tsag.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих