Ж.ЭРДЭНЭЧИМЭГИЙГ ҮББК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР, Б.ЖҮГДЭРИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛЛОО

1602034_637777633001397_9213755238376460784_o

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж шинэ томилгоо хийлээ. ҮББК-ийн Ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, 100 хувийн саналаар ТУЗ-ийн дарга Б.Жүгдэрийг корпорацийн Ерөнхийлөгчөөр, ТУЗ-ийн даргаар “Дельта Констракшн” компанийн ерөнхий захирал Ж.Эрдэнэчимэгийг томилсон юм.

ҮББК-ийн Ерөнхийлөгч Б.Жүгдэр өмнөх Ерөнхийлөгч Ц.Эрдэнэбатаас тамгаа гардаж авсныхаа дараа хэлсэн үгэндээ “Манай корпораци 3000-аад хүнтэй том хамт олон болжээ. Хэдийгээр өнөөдөр бид таван компани, түүний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа 3000-аад хүний ажил, амьдралтай холбоотой шийдвэр гаргасан боловч энэ нь бидний зорьсон ажил, цаашлаад Монгол Улсын барилгын салбарын хамгийн том байгууллага, түүнийг дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэлтэй холбоотой шийдвэр гаргалаа гэж би бодож байна. Ийм том шийдвэрийг дагаад надад том үүрэг хариуцлага ирж байгааг ч ойлгож байна. Корпорацийн Ерөнхийлөгч гэдэг их ачаалалтай ажил. Үүнийг би бүх сэтгэл зүрхээрээ үүрч ажиллах болно. Надад итгэл хүлээлгэсэн эрхэм ТУЗ-ийн гишүүд, мөн өдий зэрэгтэй том корпорацийг байгуулах ажлыг удирдан зохион байгуулсан Ц.Эрдэнэбат Ерөнхийлөгчдөө баярлалаа. Бид “Хамтдаа хөгжье” гэсэн сайхан уриатай, нэг санаатай хамт олон болж төлөвшсөнд талархаж байна. Цаашид энэ бүх амжилтыг улам баяжуулж, өргөжүүлж ажиллах болно” гэсэн юм.

10547833_637777653001395_6668716439855462992_o


URL:

Сэтгэгдэл бичих