Төсвийн мөнгийг “Согтууруулах ундаа”-нд зарцуулдаг байсан нь илэрчээ

32_db097e0a4eb3702b7a8f675f230bbad6b5575220

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Гэхдээ ирэх онд энэ байдлаас гарч эдийн засаг сэргэх учиртай. Хамгийн гол нь зөв бодлого баримталж ажиллах хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна манай улсад авлига хээль хахуулийн асуудал газар авсаар байгаа бөгөөд хаа сайгүй бүхий л салбар авлигад идэгдэж дуусах нь. Эрх мэдэлтнүүд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглана, энгийн нэгэн нь авлига өгч хийхийг хүссэн зүйлээ хий болсон нь нийгэмд сөрөг дагавартай билээ.

 

Мөн хувьдаа мөнгө завших явдал гаарсаар байгаа бөгөөд тэдгээр хүмүүс хуулийг огт тоохгүй, айхгүй байгаагын илрэл нь ийн мөнгө завших эрсдэлтэй алхамыг хийж байна. Эдий засгийн эмзэг байдал иргэдийг юу ч хийхээс буцахгүй байдалд оруулж байгаа мэт ядуурлын тоо ихэсч гэмт хэргийн гаралтын тоо нэмэгдсээр нийгэм замбараагүй байдалд орсоор байгаа юм. Үүнээс гадна төрийн байгууллагуудад төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулах явдал хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй болсон байна.

 

НМХГ-аас төрийн зарим байгууллагуудад шалгалт хийсэн байна. Тодруулбал: Автобус-3, Соёлын өвийн төв, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль зэрэг байгууллагуудыг шалгалтад хамруулсан байна. Шалгалтаар Автобус-3, ҮДБЭЧ, УДБЭТ, Уран зургийн галерей, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулиуд дунд эрсдэлтэй гарсан байна.

 

Монгол улсын төсвийн тухай хуулийг зөрчин үр ашиггүй зарцуулсан болон зориулалтын дагуу зарцуулаагүй зэрэг зөрчлүүд зонхилжээ. Ингэхдээ тэд согтууруулах ундаанд их хэмжээний мөнгө зарцуулсан болох нь санхүүгийн шалгалтаар илэрсэн бөгөөд эдгээр зөрчил бүхий таван байгууллагад НМХГ-аас нийт 52 сая 156.3 мянган төгрөгийн актыг тогтоосон байна. Энэ мэт төрийн өмчит байгууллагуудад хийгдэж байгаа шалгалтаар төсвийн мөнгийг зүй бусаар үр ашиггүй зүйлд зарцуулдаг хэтрүүлэн ашигладаг байдал байсаар байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм.

 

Дээрх автобус компаниудын үйл ажиллагаа замбараагүй байгааг харуулж байна. Тэд архидалтыг ихээхэн өөхшүүлж байгаа бөгөөд ажлын цагаар автобусны кондуктар нь согтуу байх тохиолдолд ч гарч байна. Энэ нь байж болх зүйл гэж үү. Тэд мэргэжилгүй ажилгүй нэгнийг кондуктараар ажилд авч байгаа нь буруу бүрэн дунд боловсролтой хүнийг сургалтанд суулгаж сургаж авах нь ажлын бүтээмж болоод нийгэмд сайнаар нөлөөлнө.

 

Харин гудамны хар яриатай соёлгүй, хүнийг хэл амаар доромжлогчдыг ажилд авсаар байна. Хамгийн эхэнд харилцааны соёлыг шалгах хэрэгтэй өнөөдрийн байдлаар автобус компаниуд архиыг хэтрүүлэн уугчид болоод үйлчлүүлэгчдийг хэл амаар доромжлогсдоор дүүрээд байна.

 

Энэ мэт зүйлс нийгэмд байсаар байхад нийгмийн замбараагүй байдал үүсэх нь арга ч үгүй биз. Тиймээс үүнд ч мөн анхаарал хандуулах хэрэгтэй. Ажлын цагаар архидан согтуурах нь хуульд нийцэх зүйл биш бөгөөд өөрийн хийж буй ажилдаа үнэн ч, идэвхтэй байх нэгнийг ажилд авах нь зөв алхам болно. Ийн төсвийн мөнгийг архинд өгсөөр байгаа үед эдийн засаг сайжрах нь юу л бол.

undesten


URL:

Нэр: зочин Огноо: 31 October 2014

төсвийн бүх байгууллага архинд мөнгө зарцуулдаг нийгмийн хамгааллын салбарт Эрдэнэ сайдыг дайлдаг Gregus архинд мөнгө урсдаг шүү

Сэтгэгдэл бичих