Хамгийн сонирхолтой 10 төрлийн кондом

07e795d73d5232de87bdaad829a65e9e

Дэлхий дээр маш олон төрлийн бэлгэвч худалдаалагддаг ч та бүхэнд толилуулж байгаа бэлгэвчний эдгээр төрлүүдийг байдаг гэдгийг нь мэддэг хүмүүс ховор бөгөөд аюулгүй харилцаандаа шинэлэг, зугаатай уур амьсгалыг нэмэхэд хэрэгтэй мэдээлэл болно гэж итгэж байна.

УРГАМЛААС ГАРГАЖ АВСАН КОНДОМ

  • Цахим хаяг: www.glydeamerica.com
Одоогоос 20 жилийн тэртээ байгуулагдаж байсан Австралийн бэлгэвчний “GLYDE” брэнд нь өөрсдийн тариалж ургуулдаг цэвэр ургамлаас гаргаж авсан байгалийн гаралтай латексаар бэлгэвч үйлдвэрлэдэг юм. Энэ бэлгэвчийг азаргана цэцэгнээс гаргаж авдаг бөгөөд эрүүл, зөв боловсон, дотно харилцааг төрүүлэх учиртай ажээ.

 

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ КОНДОМ

  • Цахим хаяг: www.sustaincondoms.com
“SUSTAIN” нэрийн бэлгэвч нь гэр бүлээрээ эрхэлдэг бизнес бөгөөд аав охин хоёр үүсгэн байгуулжээ. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдэд л зориулж худалдаанд гаргадаг бэлгэвч бөгөөд сексийн амьдралыг тань ганхашгүй хийгээд гайхалтай байлгах учиртай органик кондом ажээ. Бэлгэвчний борлуулалтаас олсон ашгийнх нь 10% нь АНУ-ын нөхөн үржихүйн эрүүл мэндийн төв, байгууллагууд болон гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулагддаг байна.

 

ОРГАНИК ҮНЭРТЭЙ КОНДОМ

  • Цахим хаяг: www.glydeamerica.com
Шоколад, гадил, интоор зэрэг жимс бол бэлгэвчний хамгийн түгээмэл үнэр билээ. Тэгвэл чихэр өвсний үнэр нь шинэлэг бөгөөд таатай мэдрэмжийг төрүүлэхүйц өвөрмөц сонголт болж өгч байгаа юм. Органик үнэрийг шингээсэн “ультра кондом” – ыг дээр дурьдсанчлан “GLYDE” брэндээс гаргадаг ажээ.

 

ГОЁМСОГ САВЛАГААТАЙ КОНДОМ

  • Цахим хаяг: www.lovabilitycondoms.com
“LOVABILITY” – гийн ижил төрлийн бэлгэвчний брэндүүдээс ялгарах онцлог нь гоёмсог савлагаатайгаас гадна чанартай гэдэгт оршдог. Энэ нь та бидний амьдралд байнга л шахуу тохиолддог эмзэг нэгэн сэдвийг хөнгөвчилж өгснөөрөө сонирхолтой юм. Тодруулбал “Байж байгаарай. Гараараа чаддаггүй ээ, шүдээрээ нэг оролдоод үзье!” гэдэг эвгүй байдлаас ангижруулах боловсон хэрэглээг санал болгож байгаа юм.

 

ХҮРГЭЛТИЙН КОНДОМ

  • Цахим хаяг: www.thisisl.com
Лос Анжелес, Сан Франциско, Нью Йорк зэрэг хотын хаана ч байсан өөрт хэрэгтэй “L.” нэрийн бэлгэвчийг захиалгаар хүргүүлж авах боломжтой юм. Энэ нь өдөр бүр 11:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл бэлгэвч хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд төлбөр нь $5 ам.доллараас эхэлдэг ажээ. Нью Йоркчууд л лав өдөр бүр энэ үйлчилгээг ашигладаг бөгөөд Форбес сэтгүүлээс шинэ үеийн залууст зориулсан шилдэг бэлгэвчээр нэрлэжээ.

 

БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ КОНДОМ

  • Цахим хаяг: www.frenchlettercondoms.co.uk
“Linger Lust” бэлгэвчийг олон улсын стандартын дагуу маш нарийн технологиор Герман улсад үйлдвэрлэдэг. Энэ нь зөвхөн Европын орнуудад л худалдаанд гардаг бэлгэвч бөгөөд цэвэр ургамлын гаралтай гоо сайхны болон нөхөн үржихүйн бүтээгдэхүүн гаргадаг учир цогцоор нь хэрэглэвэл туйлын жаргалыг амсах учиртай юм байна.

 

ХАНДИВЫН КОНДОМ

  • Цахим хаяг: www.sirrichards.com
АНУ-ын Колорадогоос гаралтай “Sir Richard’s Condom Company” нь 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бэлгэвчний брэнд компани юм. Секс хийх бүртээ худалдаж авдаг энэхүү брэндийн бэлгэвч нь бусдын сайн сайханд зориулагддаг юм байна. Өөрөөр хэлбэл бэлгэвчний борлуулалтаас олсон ашгийн 5% – ийг нь ХДХВ/ДОХ той тэмцэх санд хандивладаг ажээ.

 

ГАХАЙН УТСАН МАХАН КОНДОМ

  • Цахим хаяг: www.jdfoods.net
Гахайн маханд нугасгүй хэрэглэгчиддээ зориулж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “J&D’s Foods, Inc.” – аас гахайн махны өнгө үнэртэй кондомыг худалдаанд гаргаж байжээ. Энэ нь хэрэглэгчиддээ барьж буй компаний гэнэтийн бэлгүүдийн нэг хэсэг байсан ба худалдаанд гараад аль хэдийнэ дууссан сурагтай.

 

ХИМИЙН БОДИС АГУУЛААГҮЙ КОНДОМ

  • Цахим хаяг: www.sirrichards.com
Та бид худалдаж авах гэж байгаа хүнсний эсвэл гоо сайхны аливаа бүтээгдэхүүнийхээ химийн найрлагатай эсэхийг сайтар шалгаж авдаг. Тэгвэл нөхөн үржихүйн амьдралынхаа чухал хэсэг болсон кондом худалдаж авахдаа ч гэсэн үүнийг нь анхаарвал яаж байна вэ? АНУ-ын бэлгэвчний “Sir Richard’s Condom Company” – гаас гаргадаг зарим нэр төрлийн бэлгэвч нь глицерин, парабен, спермицид зэрэг ямар ч химийн гаралтай бодис ороогүй байдаг аж.

 

ШИНЭ ЗУУНЫ КОНДОМ

  • Цахим хаяг: www.origamicondoms.com 
Бэлгэвч үйлдвэрлэлийн уламжлалт технологийг халж цоо шинээр худалдаанд гарах гэж байгаа “THE ORIGAMI CONDOM” нь 2015 оноос зах зээлд нийлүүлэгдэх юм байна. Энэ нь одоогийн бэлгэвч шиг шамалж углах хэлбэрээр хийгдэхгүй бөгөөд соруул шиг шууд хэрэглэхэд бэлэн байх ажээ. Бэлгэвчийг бүтээх санаа 2006 оноос эхэлсэн бөгөөд олон жилийн туршилт судалгааны эцэст удахгүй гарах юм байна. “THE ORIGAMI CONDOM” нь одоогоор эрэгтэй, эмэгтэй ба анусны гэсэн гурван төрөлтэй байх бөгөөд хэрэглэхэд хялбар, суналт сайтайн дээр найдвартай хамгаалалт болох юм.



URL:

Сэтгэгдэл бичих