“Cinema night” тоглолт гурван оркестроос бүрдсэн өвөрмөц тоглолт боллоо

DSC_8929

Монгол Улсын Филармони уран бүтээлийн 43 дахь жилийн нээлтээ “Киноны хөгжмийн үдэш”, Нэгдсэн гала цуврал тоглолтуудаар хийж байгаа билээ. Симфони найрал хөгжим , Баян монгол чуулга, Морин хуурын чуулгыг нэгэн тайзнаа харах, сонсох үнэхээр бахархам, омогшил төрөм байсныг нуух юун.

Оскарын шагнал хүртсэн дэлхийн шилдэг кинонууд болон үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуунуудын хөгжмийг төгөлдөр хуурын гоцлол, найрал хөгжмүүд өөр өөрийн өнгө төрхөөр хөгжимдсөн нь үзэгчдэд маш их таалагдан буйг , үзэгчдийн сэтгэл хөдлөл, танхимийн нэг цэгт уулзаж буй сэтгэлийн таашаалыг харах сэтгүүлч надад үнэхээр бахархам сайхан байлаа..

Дашрамд дуулгахад бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “Хөгжим” урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээн дэх ажлуудын нэг нь юм.

Өнөөдөр орой 19:00 цагаас үзэгч та бүхэнтэй дахин нэг уулзах боломж байгааг дуулгая.

DSC_8930

DSC_8958

DSC_8961

DSC_9018

DSC_9033

DSC_9072


URL:

Нэр: Зочин Огноо: 31 October 2014

Үнэхээр гайхамшигтай үдэш байсаан…

Сэтгэгдэл бичих