Энэтхэг зурхай /сонин хачин/

Ашвини-Морь Дөрөвдүгээр сарын 13-26/

Ертөнцөд нээлттэй хүн. Мэдрэмжтэй, нийтэч, амжилтыг эрэлхийлэгч. Шинэ зүйлд тэмүүлэх нь таны гол зан чанар. Та хөдөлгөөнтэйdownload1 байж, бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцах дуртай. Тодорхой бус зорилго таныг эрч хүчгүй болгодог. Хайр дурлалд танд багш хэрэггүй. Эрх чөлөөг тань хүндэлж, ойлгодог хамтрагч танд тохирно. Бас ажил хэрэгч байж, адал явдлыг эрэлхийлдэг байх хэрэгтэй. Энэ бүгд түүнд үгүй бол та хэзээ ч харьцаа тогтоохгүй. Ашвины ордныхон “сексийн талбарт” бат бөх байр суурьтай дайчид байдаг.

Тохирох орд: шатабишак/гүү/, рохини/эр могой/, мригазира/эм могой/, анурадха/эм буга/, жиешта/эр буга/, пурва ашадха/эр сармагчин/, шравана/эм сармагчин/

 Бхарани-Заан /дөрөвдүгээр сарын 27- тавдугаар сарын 10/ 

Өөрийгөө хүнд, хэцүү ажлаар булахад бэлэн амбицтай бодь үзэлтэн. Хоол, загвар болон гоо сайхны зүйлээс чанартай, үнэтэйг нь сонгох гэдэг. Тансаг байдалд дуртай. Энэтхэг зурхайн энэ ордод хамаарах бүсгүйчүүд дур булаам байдлын энергийн их ундарга юм. Хайр дурлалд өмчлөгч байж байдлыг хянахыг эрмэлздэг. Тиймээс хамтрагчаасаа тогтвортой, урт удаан харьцааг шаарддаг. Түүндээ ч ийм байх энергийг өгч чаддаг. Тэгсэн хэрнээ эсрэг хүйсний хамтрагчтайгаа үргэлж өрсөлдөгч байдаг зан нь илүү ихийг хийж бүтээхэд нөлөөлдөг байна. Харамсалтай нь ялалтад хүрснийхээ дараагаар сонирхол нь буурах тохиолдол бий.

Тохирох орд: ревати/эм заан/, рриттика/эм хонь/, рохини/эр могой/, мригазира/эм могой/, пушиа/хонь/, свати/усны үхэр/, пурва ашадха/эр сармагчин/, шравана/эм сармагчин/

Криттика-Эм хонь/тавдугаар сарын 11-24/

Зоригтой-хулчгар, бүтээх-нураах, тайван-хурц, нуугдмал-нээлттэй гээд энэ бүгд зан чанарын хооронд үргэлж хуваагдаж амьдардаг. Гэхдээ өөрийгөө удирдан, жолоодож ямар ч хүнд ажлыг гүйцэтгэх чадвартай. Хайр дурлалдаа хариуцлага хүлээхээс эмээдэг. Та муугүй удирдагч, гэхдээ хувийн амьдралдаа заримдаа битүүлэг, болгоомжтой нэгэн. Хэрэв энэ талбарт өрсөлдөгч гарч ирвэл хэзээд хойшоо ухрахад бэлэн. Сексийн харьцаанд сэтгэлийн хөдөлгөөнтэй, мэдрэмжтэй боловч урьдчилан төлөвлөдөг зан тань хамтрагчаа гомдооход хүргэдэг байна. Хайртай хүнийхээ анхааралд байх дуртай ч мөрдүүлэх дургүй.

Тохирох орд: пушиа/хонь/, бхарани/заан/, ревати/эм заан/, уттара фалгуни/бух/, свати/усны үхэр/, Уттара Ашадха/зурам/

 Рохини -Эр могой /тавдугаар сарын 25-зургаадугаар сарын 7/

Та мэдрэмжтэй, гомдомтгой болоод хувирамтгай. Юу ч болоогүй мэт байдлынхаа цаана эмзэг зүрхээ нууж явдаг. Уран сэтгэмжтэй, гоо сайхны нарийн мэдрэмжтэй тул хязгаарлагдсан нөхцөл байдалд дургүй. Амархан уйдамтгай бөгөөд тансаг байдал, боловсон харьцааг хүсдэг. Хайр, сэтгэлийн харьцаанд насан туршийн үнэнч хамтрагчийг хайдаг. Та хартай. Заримдаа өөртэйгээ зөрчилддөг. Хайр сэтгэлийнхээ төлөө өөрт байгаа бүхий л зүйлээ золиослох зоригтой. Таны гол “бай” болсон эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах чадвартай тул ихэнхдээ дурлалын гурвалжин үүсгэж, заримдаа түүнээсээ ч хүнд байдалд орж мэднэ.

Тохирох орд:мригазира/эм могой/, ашвини/морь, шатабишак/гүү/, ревати/эм заан/

Мригазира- Эм могой /зургаадугаар сарын 8-20/

Зоригтой, идэвхтэй, адал явдалд дуртай ба ялагдлыг тэвчдэггүй. Тэргүүлэгч байхыг тэмүүлдэг байдал тань сайн удирдагч болгож чадна. Өөрийн мэдлэг, үзэл бодолдоо итгэлтэй зан нь бусадтай маргалдахад хүргэдэг. Бусдын шүүмжлэлийг эмзэг хүлээж авдаг. Бахархал төрүүлэхүйц, өөрөөсөө илүү хамтрагчийг сонгодог. Ухаанаа алдтал дурлахаас эмээдэг тул өөрийн сэтгэлийг татаж, хайр сэтгэлээ ч золиослох зоригтой. Сексийн харьцаанд хэзээ ч түрүүлж алхам хийдэггүй. Мэдрэмжтэй зан, дур булаам байдлаараа эсрэг хүйстнээ соронзон мэт татдаг ч зөвхөн өөрийнхөө жинхэнээсээ хүсч буй хүнээ сонгож, дотно харьцаанд ордог байна.

Тохирох орд: рохини/эр могой/, ашвини/морь/, шатабишак/гүү/, бхарини/заан/, ревати/эм заан/

Аридра-Эм нохой/зургаадугаар сарын 21-долоодугаар сарын 4/ 

Хэрсүү, аливаа асуудалд хурдан дүн шинжилгээ хийх чадвар энэ ордынхонд харамгүй заяасан. Заримдаа захирангуй гэсэн шүүмжлэлд өртдөг. Гэхдээ идеалист үзэлтэн тул боломжгүй зүйлд хүрэхийг зорьж, мөрөөдлөө бодит болгох гэж эрмэлздэг. Бусдын хайрыг татах чадвартай. Үргэлж найз, нөхдийн хүрээлэлд байж, өөрийн амьдралыг урьдчилан төлөвлөж чаддаг. Гэнэтийн ямар ч зүйлээс эвийг нь олж гарах “урлаг”-ийг эзэмшсэн нэгэн. Хайрын хувьд үнэнч, эелдэг. Хамтрагчдаа санаанд багталгүй их зүйлийг өгч чадна. Гэсэн ч өөрт байгаа сайхан зүйлээ олж харалгүй аз жаргалтай харьцаагаа үгүй хийж ч магадгүй. Үргэлж бусдын анхааралд байхыг хүсдэг тул байнга санаа тавьж хайр, энхрийллээр дутаахгүй байх, сэтгэлдээ бүрэн нийцэх үнэнч хамтрагчийг хайдаг.

Тохирох орд: мула/нохой/, аридра/эм нохой/

Пунарвазу-Эм муур/долоодугаар сарын 5-18/

Эелдэг, бусдын төлөө гэсэн зан нь сайн хань байхад заяагджээ. Эрсдэл дагуулсан аливаа асуудалд орооцолддоггүй. Тодорхойгүй зорилго нь өөртөө итгэлгүй болгодог. Таны хувьд гол зүйл нь олон хүмүүсийн хүрээлэлд байх явдал юм. Тэдгээр хүрээлэлд таны амьдралын нэг хэсэг болж чаддаг хүмүүс багтдаг байна. Хүнд дасамтгай хэрнээ тодорхой зай барьдаг. Зөвхөн сэтгэлдээ нийцсэн цорын ганц хүнээ хайрласнаар л аз жаргалтай байж чаддаг. Хэн нэгэн таныг удирдахад дургүй тул бусдаас хараат бус байхыг хичээдэг. Сексийн харьцаанд бүх зүйл таалагдаж байсан ч эхний алхамыг хэзээ ч түрүүлж хийдэггүй. Тиймээс хайрт чинь таны нууцлаг дохиог анзаардаг байх нь чухал.

Тохирох орд: ашлеша/эр муур/, анурадха/эм буга, жиешта/эр буга/, пурва ашадха/эр сармагчин/, шравана/эм сармагчин/

Пушиа-Хонь/долоодугаар сарын 19-наймдугаар сарын 1/

Ухаалаг, урлаг, гоо сайхны өндөр мэдрэмжтэй, баялаг, уран сэтгэлгээтэй. Гэр бүл, найз, нөхдийн харьцаанд болон аливаа ажилд өөрийн үүрэг, хариуцлагыг ухамсарладаг. Тиймээс ямар ч бэрхшээлээс үл хамааран бусдын итгэлийг алдалгүй үүргээ биелүүлэх чадвартай. Өөрийгөө хөгжүүлэн, боловсруулахад нэн түрүүнд сэтгэлийн тав тух чухал гэж үздэг. Хайр сэтгэлийн асуудалд ичимхий, битүүлэг тул хамтрагч тань мөн адилхан байх нь илүү тохиромжтой. Даруухан болоод зарчимч тул бусдад дотоод сэтгэлээ тэр болгон нээгээд байж чаддаггүй. Хамтрагч тань нэг л үгнээс чинь ойлгодог байх хэрэгтэй. Сексийн харьцаанд маш идэвхтэй ба хоёр хүний харьцааны нандин урлаг гэж үздэг.

Тохирох орд: криттика/эм хонь/, Уттара фалгуни/бух/, хаста/усны үхэр/, Свати/үсны үхэр/, Уттара ашадха/эм мангуст/, уттара бхадра/эр мангуст, ревати/эм заан/

Ашлеша-Эр муур/наймдугаар сарын 2-15/

Соёлтой -бүдүүлэг, сайн-муу, ухаантай-тэнэг энэ бүх зан чанартаа төөрч будилж явдаг. Гэсэн ч хөгжилтэй нийтэч тул олон найз нөхөдтэй байдаг. Амьдралд идэвхтэй байж, дур булаам байдлаараа бусдыг өөртөө татаж чаддаг учраас үргэлж эсрэг хүйстний хүрээлэлд байдаг. Аймшигтай өмчлөгч ба энэ нь хайр сэтгэлд нь багагүй бэрхшээл учруулах болно. Өөрийн хамтрагчдаа уусан нэгдэхээс эмээдэг. Мөн мэдрэмжтэй, эмзэг зантай бөгөөд сексийн харьцаанд зөвхөн өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Хувиа хичээгч, ганцаардсан сэтгэлээ бусдад мэдэгдэхгүй байхыг хичээдэг.

Тохирох орд: пунарвазу/эм муур/, анурадха/эм буга/, жиешта/эр буга/, пурва ашадха/эр сармагчин/, шравана/эм сармагчин/

Магха-Эр хулгана/наймдугаар сарын 16-29/

Та хуучинсаг үзэлтэн, эртний үнэт уламжлалыг хамгаалагч. Зөрүүд бөгөөд заримдаа хэт бүдүүлэг зантай. Тиймээс өөрийгөө зайлшгүй удирдаж сурах нь чухал. Шинийг зохион бүтээх, санаачлахад үргэлж тэмүүлдэг. Гэсэн ч зорьсон зүйл тань ихэнхдээ сэтгэлд нийцэж, тааламж өгөх нь ховор. Хайр дурлал таны хувьд чухал зүйл ч үнэн сэтгэлийг олохын тулд урт замыг туулна. Тиймээс жинхэнэ хайраа олоход тань цаг хугацаа их шаардагдах болно. Хэт шаардлага болон зарим нэг амбицтай занг тань тэвчээртэй, тайван хүлээж авдаг сэтгэлийн хаттай хамтрагч тохирно гэсэн үг. Та амьдралын баяр баясгаланг үнэлдэг ба сексийн харьцаанд өөрөөс тань шаардагдах бүх л зүйлийг золиослож чадна.

Тохирох орд: пурва фалгун/эм хулган/, магха/эр хулгана/

Пурва фалгуни-Эм хулгана/наймдугаар сарын 30-есдүгээр сарын 12/

Тайван, өөрт хэрэгтэй зүйлээ зөв тодорхойлж чаддаг. Эрх мэдэл, нэр хүнд, хөрөнгө мөнгө гээд өөрт таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шургуу ажилладаг. Гэхдээ гэрсэг, ойр дотны хүмүүстээ ихэнх цаг заваа зарцуулж чаддаг. Тиймээс гэр бүлийн тайван уур амьсгал амьдралын тань гол зорилгын нэг юм. Хайр сэтгэлдээ ч өөрийн зорилгыг хамтдаа бүтээх хамтрагчийг сонгодог. Мөн хамгийн чухал зүйлийн нэг бол үр хүүхэд гэдгийг ухамсарладаг тул тэднийхээ төлөө хайр сэтгэлээ ч золиослоход бэлэн. Энэ ордод хамааралтай хүмүүс сексийн харьцаанд эрт ордог. Хэн нэгэн өөрийг нь сонирхож эхлэхэд шууд л хүлээж авдаг зан нь заримдаа бусдыг өөрөөсөө түлхэхэд хүргэдэг.

Тохирох орд: пурва фалгуни/эр хулгана/, магха/эм хулгана/

Уттара фалгуни-Бух/есдүгээр сарын 13-25/

Бусдын төлөө үргэлж санаа тавьдаг сайхан сэтгэлтэй, нөхөрсөг. Гэхдээ өөртөө итгэлгүй зантай. Сэтгэлийн бухимдлаа бусдаас нууж, дотроо шаналдаг ба гэнэтийн өөрчлөлтөд дургүй, хүндээр хүлээж авдаг. Тиймээс тодорхой төлөвлөгөө, нэгэн хэвийн тогтсон байдлыг илүүд үздэг. Хайр сэтгэлийн хувьд амьдралыг бодитоор харж чаддаг хүнийг хамтрагчаараа сонгодог. Гал халуун дурлалыг хүлээн зөвшөөрдөг ч хэрээс хэтрэхгүй байх гэсэн зарчмыг баримталдаг. Гэсэн ч хэт төгс харьцааг хүсэх нь зовлон, бэрхшээл учруулахыг санаарай. Сексийн харьцаанд романтик байдал, лааны гэрэл сэтгэлийг тань хөдөлгөөд байдаггүй. Секс таны хувьд үр удмаа үлдээх гэсэн ойлголтоос хэтэрдэггүй.

Тохирох орд: Уттара бхадра/эх мангуст/, криттика/эм хонь/, пушиа/хонь/, свати/үсны үхэр/, анурадха/эм буга/, жиешта/эр буга/

Хаста-Усны үхэр/есдүгээр сарын 26-аравдугаар сарын 9/

Ааш зан тань хувирамтгай. Гаднаа тайван, сэтгэл хангалуун мэт байдаг ч дотор сэтгэлдээ ганцаардлыг агуулж байдаг. Үүнийгээ бусадтай хуваалцаж чадахгүйгээсээ болж бухимддаг. Аливаа ажилд хариуцлагатай ханддаг төдийгүй өөрийн боломж болон нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг ашиглаж чаддаг. Хувиа хичээмтгий хэрнээ бусдын төлөө санаа тавьдаг, итгэмтгий. Тиймээс хайр сэтгэлийн харьцаа нь тогтворгүй, өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувирч байдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, өөртөө итгэлгүй занг тань ойлгох хамтрагч олоход бэрхшээлтэй байдаг. Таны амьдралыг тэнцвэртэй байлгадаг зүйлийн нэг бол сексийн харьцаа юм. Өөрийн хайртай хүндээ таашаал өгөхийн тулд байгаа бүхнээ зориулах чадвартай.

Тохирох орд: свати/усны үхэр/, бхарани/заан/, ревати/эм заан/, криттика/эм хонь/, пушиа/хонь/, уттара фалгуни/бух/, уттара бхадра/эм хулгана/

Читра-Эм бар/аравдугаар сарын 10-22/

Амбицтай, шүүмжлэгч хэдий ч тусархаг, нийтэч зантай. Өрсөлдөгчтэйгээ нүүр тулах зоригтой, түүнээс өөрийн сул талыг нууж чаддаг. Аливаа бэрхшээлтэй асуудалд сэтгэлийн хаттай ханддаг ч хэт бухимдсан үедээ биеэ барьж чаддаггүй сул талтай. Загвар, тансаг байдал, баяр ёслол, урлагт дуртай бөгөөд адал явдал, хурц мэдрэмжийг байнга эрэлхийлдэг. Дур булаам, оргилсон сэтгэлтэй нэгэн тул наснаасаа эрт хайр дурлалыг сонирхдог. Гэхдээ ухаанаа алдаж болохгүй гэдгийг сайн мэддэг. Нийгэмд эзлэх байр суурь таны хувьд хамгийн чухал зүйл тул гэр бүл, үр хүүхдэдээ цаг заваа харьцангуй бага зориулдаг. Сексийн харьцааг өөрийн ертөнцөөр төсөөлдөг ба хамтрагч тань үүнийг ойлгохгүй бол ганцаараа байхаас эмээдэггүй. Аливаа өрсөлдөгч нь амьдралыг утга учиртай болгодог гэж үздэг.

Тохирох орд: читра/эм бар/, вишакха/бар/

Свати-Эм усны үхэр/аравдугаар сарын 23-арваннэгдүгээр сарын 5/

Энэ ордныхны гол зорилго бол эд баялаг, амжилт. Бүхнээс илүү байж, түүхэнд өөрийн гэсэн мөрөө үлдээхийг хүсдэг. Эрх мэдэлд дурлаж, өөртөө томоохон зорилт тавьж, түүндээ хүрэх зорилтоо төлөвлөж чаддаг. Хүн бүр төдийлөн мэдэх боломжгүй ч энэ бүхнийг ямар нэгэн хорон санаа, буруу үйлдлээр бус шударга байдлаар бүтээх ёстой гэдгийг дотоод сэтгэлдээ сайн мэддэг. Хайр сэтгэлийн хувьд тогтвортой, удаан харьцааг шаардаж төгс байлгах гэж тэмүүлэх нь заримдаа таныг зовлон, ганцаардалд хүргэдэг байна. Сэтгэлийн хөөрөл, дотроо нуусан нарийн мэдрэмжээ зөвхөн сексийн харьцаанд тохирох мөчид ил гаргаж чаддаг нь таны давуу талуудын нэг.

Тохирох орд: хаста/усны үхэр/, бхарани/заан/, ревати/эм заан/, криттика/эм хонь/, пушиа/хонь/, уттара фалгуни/бух/, уттара бхарани/эм хулгана/

Вишакха-Бар/арваннэгдүгээр сарын 6-18/

Хүмүүст анхааралтай бас мэдрэмжтэй ханддаг. Бусдын төлөө санаа тавьж, нээлттэй байж чаддаг тул таныг үргэлж хайрлаж, хүндэлдэг найз нөхөд хүрээлж байдаг. Байгаль дэлхийн тайлагдашгүй оньсого таны сонирхлыг хамгийн ихээр татдаг. Тиймээс нийгэм дэх байр суурь, нэр алдраас илүү шинийг эрэлхийлж, үүндээ ч өөрийгөө бүрэн дайчилдаг. Хайр дурлалын хувьд хоёрдмол. Өөрөөр хэлбэл гэр бүлээсээ гадна нууц харьцаа тогтоох боломжийг алддаггүй. Уйдамтгай, тогтворгүй зантай нэгэн тул нэгэн хэвийн харьцаанаас хэзээ ч сэтгэлийн ханамж авч чаддаггүй. Гэхдээ энэ зан тань нас ахих тусам өөрчлөгдөж, үгүй болно. Сексийн харьцаанд ч мөн таны сэтгэлийг тань үргэлж догдлуулж байх хамтрагчийг эрэлхийлдэг.

Тохирох орд: Читра/бар/, вишакха /эм бар/

Анурадха-Эм буга/арваннэгдүгээр сарын 19- арванхоёрдугаар сарын 1/

Та нэг дор харгис хэрнээ сайхан сэтгэлтэй, хөгжилтэй атлаа бухимдалтай байж чаддаг. Таны амьдрал бол хязгааргүйгээр төгс зүйлийн тэмүүлэл юм. Энэ зан тань ямар ч бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Хайр сэтгэлийн хувьд хариуцлагатай, халамжтай, үнэнч байж чаддаг төгс нэгэн. Хамтрагчаасаа ч гэсэн ийм харьцааг шаарддаг. Гэхдээ өнгөрч хоцорсныг санагалзах нь таны аз жаргалтай харилцаанд цэг тавихад хүргэж болзошгүй. Тиймээс бодит байгаа зүйлээсээ сэтгэлийн ханамж авахыг зөвлөж байна. Сексийн харьцаанд өөрийг тань хайрладаг гэдгийг мэдэрч байж л таашаал авдаг.

Тохирох орд: жиешта/эр буга/, Уттара фалгуни/бух, ашвини/морь/, пунарвазу/эм муур/, ашлевини/эр муур/, шатабишак/гүү/, уттара бхадра/үнээ/

Жиешта-Эр буга/арванхоёрдугаар сарын 2-14/

Гайхамшигтай сэтгэн бодох чадвар, хурц ухаан харамгүй заяажээ. Та эрх мэдэлд тэмүүлэгч ба бусдад байхгүй зүйлийг өөртөө бий болгохыг хүсдэг. Эхлүүлсэн ажлаа үргэлж дуусгаж чаддаг. Асар их сэтгэлийн хаттай ч түүнийгээ бусдад мэдэгдэхийг төдийлөн хүсдэггүй. Хайр сэтгэлд хувиа хичээмтгий, хартай. Зовлон учруулахыг нь мэдсээр байж тогтмол бус харьцаанд орохоос эмээдэггүй. Ухаангүй дурлалаа хоромхон зуур, хялбар мартаж чаддаг тул хайр сэтгэлийн тогтвортой харьцаа үүсгэхэд бэрхшээлтэй байдаг байна. Сексийн хувьд та шинийг эрэлхийлэгч, адал явдал хайгч. Тиймээс хамтрагч тань битүүлэг болоод ичимхий бол тэвчихгүй.

Тохирох орд: анурадха/эм буга/, магха/эр хулгана, криттика/эм хонь/, ашвини/морь/, пунарвазу/эм муур/, ашлеша/эр муур/, уттара фалгуни/бух/, шатабишак/гүү/, уттара бхадра/үнээ/

Мула-Нохой/арванхоёрдугаар сарын 15-27/

Дайчин, адал явдалд дуртай, уран сэтгэмжээр дүүрэн. Бусдыг өөртөө итгүүлж, араасаа дагуулах чадвартай. Амьдралд тань дүүрэн байдаг гэнэтийн явдалд тохирсон зөв шийдвэр гаргаж чаддаг. Бүхнийг мэдэхийн тулд сурч, боловсрох гэсэн тэмүүллээр дүүрэн. Амьдрал тань дутагдах, гачигдах зүйлгүй байсан ч энэ бүхэн хангалтгүй санагддаг. Хайр дурлалын хувьд та мөн л шинийг эрэлхийлдэг ч алдаа гаргах, буруу алхам хийхээс эмээдэг. Зөв, буруу аль нь ч байсан энэ харьцаанд та хэзээ ч түрүүлж буулт хийдэггүй. Харин сексийн харьцаанд хамтрагчдаа таашаал өгөх хангалттай сэтгэмж, мэдлэг бий.

Тохирох орд: аридра/эм нохой/, пурва ашадха/эр сармагчин/, читра/эм бар/

Пурва ашадха-Эр сармагчин/арванхоёрдугаар сарын 28-нэгдүгээр сарын 10/

Аливаа зүйлд шийдвэр гаргахдаа зоримог, хувийн зохион байгуулалттай. Хаврын тэнгэр адил зан аашаа богино хугацаанд өөрчилдөг. Үзэл бодолдоо ч мөн хувирамтгай. Урлагийн баялаг сэтгэмж, мэдлэгтэй ба олон талын авьяастай. Магад үүнээс болж таны талаарх бусад хүмүүсийн төсөөлөл заримдаа эндүү байдаг. Өөрөөр хэлбэл жинхэнэ таныг таньж мэдэхэд бэрх юм. Нэг ёсондоо та амьдрал хэмээх тайзан дээрх жүжигчин. Танд үргэлж олон талын мэдрэмж хэрэгтэй байдаг тул өөрийн хүсэл, мөрөөдөлдөө тууштай байж чаддаггүй. Энэ занг тань хайртай хүн чинь мэдэх нь дээр гэж үздэг. Хайр сэтгэл гэхээсээ илүү нэг нэгнийгээ ойлгож, сэтгэл хангалуун байхад л танд хангалттай. Тиймээс энэ ордныхон орой гэрлэдэг байна.

Тохирох орд: шравана/эм сармагчин/, ревати/эм заан/ мула/нохой/, ашвини/морь/, бхарани/заан/, пунарвазу/эм муур/, ашлеша/эр муур/, шатабишак/гүү/

Уттара ашадха-Зурам/нэгдүгээр сарын 11-23/

Шударга, ухаалаг хэрнээ ганцаардмал. Хууран мэхлэгч, долигнуур занг тэвчдэггүй. Яс махандаа шингэсэн төгс үзэлтэн тул байгаа зүйлийг бодитоор хүлээж авахыг хүсдэггүй. Тиймээс бусадтай ойлголцоход багагүй бэрхшээлтэй тулгардаг. Заримдаа өөрийгөө ч ойлгодоггүй. Иймээс ихэнхдээ өөртэйгээ ярилцаж ганцаар байхыг хүсдэг. Хайртай хүн чинь таны эрх чөлөөтэй гэмээр энэ занг ойлгож, тэвчиж чаддаг байх хэрэгтэй. Ажил хэрэгч, эрч хүчтэй болоод хөгжилтэй, зөвхөн өөрийн гэсэн дүрмээр л амьдардаг. Энэ ордныхон могойн ордныхонтой ямар ч нөхцөлд тохирдоггүйг анхаарна уу.

Тохирох орд:Уттара бхадра/эм хулгана/, криттика/эм хонь/, пушиа/хонь/, пурва ашадха/эр сармагчин/, шраван/эм сармагчин/, уттара ашадха/мангуст/

Шраван-Эм сармагчин/нэгдүгээр сарын 24-хоёрдугаар сарын 5/

Ёжтой, ухаалаг, заримдаа хэт төгс байдаг энэ ордныхон ямар ч худал, хуурмагийн цаана нуугдах мөн чанарыг олж харах чадвартай. Ихэнхдээ дуугүй, битүүлэг гэмээр сэтгэгдлийг бусдад төрүүлдэг ч өөрөөс нь шаардагдах ямар ч зүйлд туслахад хэзээд бэлэн байдаг. Хэнээс ч эмээлгүй бусдыг хамгаалж, цаг үеэ сайтар мэдэрч чаддаг. Гаднаа хүйтэн, хөндий мэт боловч дотоод сэтгэлийн гүндээ өрөвч, уяхан. Энэ зангаа маш сайн далдлан нууж чаддаг. Хайртай хүн тань энэ бүх нууцлаг зан чанаруудыг чинь мэдэрч чаддаг байх нь чухал. Харин сексийн харьцааны хувьд та драм болоод адал явдлыг эрэлхийлэгч байдаг. Гэхдээ жолоогоо алдахаас эмээдэг. Учир нь энэ харьцааг зөвхөн зугаа төдий гэж хүлээн авдаг. Хамтрагч тань таашаал өгч чадахгүй бол ямар ч сэтгэлийн хөдлөлгүйгээр шинэ хамтрагчийг хайна.

Тохирох орд: Пурва ашадха/эр сармагчин/, Уттара бхадра/үнээ/, ашвини/морь/, бхарани/заан, ревати/эм заан/, пунарвазу/эм муур/, ашлеша/эр муур/

Дханишта-Эм арслан/хоёрдугаар сарын 6-18/

Өөртөө итгэлтэй зан, уран илтгэх авьяас тань ямар ч ажил хэрэг дээр таныг тэргүүлэгч байлгадаг. Бусдад зөвхөн чухал, хэрэгтэй үед нь туслахыг хичээдэг тул нарийн мэдрэмжтэй гэж таныг хэлж болно. Гэсэн ч дотоод сэтгэлдээ хоосролыг үргэлж мэдэрч, түүнийг дүүргэх зүйлийг эрэлхийлж байдаг. Өөрийгөө хүрээлж буй хүмүүсийг соронзон мэт татаж чаддаг ч хэр хэмжээтэй зай барихаа сайн мэддэг. Сайн, муу ямраар ч хандахад заавал хариуг нь барьдаг. Мөн аливаа бэрхшээлтэй учрахдаа тэвчээртэй байж чаддаг тул бусдад тэр хэрээр өндөр шаардлага тавьдаг. Сексийн харьцаанд өөрийн хүслээ илэн далангүй илэрхийлж чаддаг.

Тохирох орд: Пурва бхадра/эр арслан/, дханишта/эм арслан/

Шатабишак-Гүү/хоёрдугаар сарын 19-гуравдугаар сарын 3/

Та нууцлаг, битүүлэг, тэвчээргүй, огцом ууртай ч зөөлөн, уян байж чаддаг. Өөрийн зарчмыг хатуу баримтлагч. Өөрт байгаа хүч, чадал, боломждоо итгэдэггүй, үүнээс болж зорьж хүссэн зүйлдээ хүрч чадалгүй сэтгэл дундуур хоцордог. Ямар ч зүйлээс асуулт бий болгож, түүндээ хариулт олох гэж өөртөө бухимдан, шаналдаг. Гэхдээ бусдын хувьд хүрч боломгүй зүйлд аз туршин өөрийгөө дайчлах зориг танд бий. Хайр сэтгэлийн хувьд өөртөө ч, хайртай хүндээ ч өндөр шаардлага тавьдаг. Өөрөө хүлээн зөвшөөрдөггүй ч дотоод ертөнцдөө зөвхөн төгс зүйлийг л хүсэмжилдэг. Сонгодог стильтэй, дайчин, тэмүүлэгч хэрнээ үргэлж сэтгэлийг тань догдлуулж чадах тийм л хүнийг хайртай хүнээрээ сонгохыг боддог. Ийм хүнтэй учирсан тохиолдолд та түүндээ таалагдах гэж өөрөөсөө огт өөр нэгэн болон хувирахад ч бэлэн. Сексийн харьцаанд өндөр шаардлагатай ч тэр болгон энэ талаараа илэн далангүй хэлж чаддаггүй. Үүнээсээ болж өөртөө бухимддаг. Хартай зан тань хайртай хүндээ итгэлгүй хандахад хүргэдэг.

Тохирох орд: ашвин/морь/, рохин/эр могой/, мригазира/эм могой/, анурадха/эм буга/, жиешта/эр буга/, пурва ашадха/эр сармагчин/, шравана/эм сармагчин/

Пурва бхадра-Эр арслан/гуравдугаар сарын 4-16/

Өөртөө байгаа бүхий л зүйл, боломжоо эцсийг нь хүртэл шавхан бусдад тусалдаг. Уйгагүй тэмцэгч бөгөөд зорьсон зүйлдээ цаг, хугацаа болон хүч энергиэ харамгүй зориулах чадвартай. Санхүүгийн байдалдаа хэтэрхий хайхрамжгүй ханддаг бөгөөд “гар султай” гэж хэлж болно. Хайр сэтгэлийн хувьд хожим тохиолдож болзошгүй бүтэлгүй зүйлийг үл хайхран сонгосон хүндээ бүхнээ зориулдаг. Тэвчээртэй, үнэнч сэтгэлтэй. Хайр сэтгэл, гэр бүл, найз нөхөддөө сэтгэлийн их энерги, хүчээ зориулдаг. Хөндлөнгөөс харахад бусдаас хамааралтай мэт боловч мөн чанартаа туйлын бие даасан нэгэн. Сексийн харьцаанд хүчтэй хамтрагч. Гэхдээ заримдаа өөртөө хэт итгэлтэй байдал тань эсрэг хүйстэнд чинь тааламжгүй санагдаж болно гэдгийг бүү мартаарай. Ямар ч өндөр шаардлага тавьсан хүнд тохируулж харьцах чадвартай.

Тохирох орд: Дханишта/эм арслан/, пурва бхадра/эр арслан/

Уттара бхадра-Үнээ/гуравдугаар сарын 17-30/

Тэвчээртэй байж, бусдыг өрөвдөн хайрлах тухай танд сургах шаардлагагүй. Аливаа зүйлийг олон талаас нь нухацтай бодож, зөв бурууг нь ялгадаг ухаалаг зантай. Амьдралыг бодитоор харах чадвартай. Заримдаа энэ зангаасаа болж бусадтай үл ойлголцох байдалд хүрдэг. Хайр сэтгэлд мөрөөдөгч, эмзэг нэгэн бөгөөд төгс харьцааг эрэлхийлдэг. Хэрэв энэ харьцааг олж чадахгүй бол насан туршдаа ганцаар амьдарч чадна. Дасамтгай, мэдрэмжтэй таны хувьд нэн түрүүнд сэтгэл санааны мэдрэмж хамгийн чухал байдаг байна. Тиймээс сэтгэлийн баялаг, тайван байдлын төлөө хайр сэтгэлдээ хязгаар тавих чадвартай. Сексийн харьцаа нь хайр сэтгэлийн салшгүй нэг хэсэг ба энэ харьцаанд аль аль нь адил хүсэл тэмүүлэлтэй байх нь чухал гэж үздэг. Эд хөрөнгө, нэр алдрын төлөө ийм харьцаанд орохыг тэвчдэггүй.

Тохирох орд: Уттара фалгуни/бух/, пушиа/хонь/, хаста/усны үхэр/, свати/эм усны үхэр/, анурадха/эм буга/, жиешта/эр буга/

Ревати-Эм заан/гуравдугаар сарын 31-дөрөвдүгээр сарын 12/

Бусдын төлөө үргэлж санаа тавьж байдаг сайхан сэтгэлтэй, тэвчээртэй, тайван, анхаарал халамжтай нэгэн. Дотоод ертөнцийн гоо сайхнаар баялаг, цэвэр ариун сэтгэл нь бусдаас хол, хөндий байлгадаг. Үүнээсээ болж ихэнхдээ ганцаардлыг мэдэрдэг. Дотны хүмүүсийнхээ төлөө өөрийгөө ч золиослоход бэлэн. Хайр сэтгэлийн хувьд дотоод сэтгэл рүү тань өнгийн харж, ойлгож чаддаг хүнийг сонгохыг хичээдэг. Амьдралын чухал зүйл гэр бүл, сэтгэлийн тайван байдал гэж үздэг. Тиймээс зөвхөн секс дээр тогтох харьцаа танд хангалтгүй. Зөөлөн, уяхан бусдыг ойлгохыг хичээдэг зан нь бусдын өгөөш болгож мэдэх тул хувиа хичээсэн хүнтэй харьцаа тогоохоос зайлсхийгээрэй. Ийм хүнд сэтгэлээ өгсөн тохиолдолд дотроо маш ихээр шаналж, энэ байдлаасаа гарах гэж удаан хугацааг зарцуулдаг.

Тохирох орд: Бхарани/заан/, Криттика/эм хонь/, рохини/эр могой/, мригазира/эм могой/, пушиа/хонь/, хаста/усны үхэр/, свати/эм усны үхэр/, пурва ашадха/эр сармагчин/, шраван/эм сармагчин


URL:

Сэтгэгдэл бичих