Начин Н.Бүрэнбаатар хаяад явсан хүүгээ сайн бөх болоход ичих ч үгүй миний хүү гээд явна даа

13687_892

Сэлэнгэ аймгийн цөөхөн хэдэн чанартай бөхчүүдийн нэг бол Улсын начин Н.Бүрэнбаатар.
Цагтаа жижигхэн хэрнээ чансаатай, сайн бөх, удахгүй юм дуулгана аа гээд л үргэлж бөх сонирхогчдын магтаалыг хүртдэг байсан тэрбээр өөрийн багш, Улсын начин Д.Дашжамцын хүргэн болсон. Гэвч тэрбээр гэр бүлтэй болохоосоо өмнө нэгэн сайхан бүсгүйн амьдралаар тоглосон ч тэдний дундаас Амгаланбаатар хэмээх хүү төрсөн юм.
Цагийн сайханд дэр нэгтгэж явсан бүсгүйгээ хүүхэдтэй болгочихоод зугтаж, хүүхдийн тэтгэвэр өгөхгүй луу унжихаас гадна төрсөн үрээ бусдаас нууна гэдэг эр хүний хувьд дэндүү жудаггүй зан. Булавч бултайна гэгчээр бүхэл бүтэн хүнийг нуугаад ч хаа холдох билээ. Ийм ч учраас Н.Бүрэнбаатарын хүүхдийн эх 2003 онд Хүмүүс сонинд өгч байсан ярилцлагыг зохиогчийн эрхтэйгээр дахин хүргэж байна.
Тэрхүү бүсгүй нэрээ нууцлахыг хүсч байсан билээ.

-Таныг Улсын начин Н.Бүрэнбаатартай нэг гэрт амьдарч байсан гэж сонслоо. Та хоёр анх яаж танилцаж, дотноссон юм бэ?
-Н.Бүрэнбаатар бид хоёр Эрдэнэтэд 10-р ангиа төгссөн юм. Тэр үед дотно биш, зүгээр л тийм хүүхэд байдаг гэж мэддэг байлаа.
10-р ангиа төгсөөд би хотод “Улаанбаатар-Эрдэм” хувийн дээд сургуулийн хуулийн ангид сурах болсон. Манай хуулийн ангийн Нармандах гэдэг охин Н.Бүрэнбаатар хоёр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд багадаа нэг ангид сурч байсан юм билээ. Их сургуульд ороод Нармандах бид хоёр дотны найзууд болж, Нармандах надад “Манай нутгийн нэг залуу бөх болчихсон байна лээ, би түүнд их сайн, тэр бид хоёр багадаа нэг ангид сурч байсан” гээд манайх утастай болохоор надаар Бүрэнбаатар руу яриулж, нэг ёсондоо би зуучилдаг байлаа. Тэгээд л сүүлдээ Бүрэнбаатар түүнээс зугтааж, надтай утсаар ярих болсоноор бид хоёр дотноссон. 1999 онд намайг 2-р курст байхад бид хоёр анх танилцсан юм.
-Та Бүрэнбаатарын хүүхдийг төрүүлсэн гэсэн. Та хоёр тэгтлээ дотноссон байсан юм уу?
-1999 оны зургадугаар сард бид хоёр анх энгэр зөрүүлсэн. Би Бүрэнбаатараас өмнө ямар ч эрэгтэй хүнтэй уулздаггүй, найзалдаггүй байсан. Би түүнд анх бие, сэтгэлээ зориулсан юм. Тэгээд 2000 оны 12 дугаар сарын 31-нд манайд ирж, бид нэг гэрт орсон.
Түүнээс хойш бид хоёр улам дотносож, яг л эхнэр нөхөр шиг болсон. Би түүний барилдааныг алгасалгүй үзэж, Бүрнээ ч намайг сургуулиас авах гэх мэтээр салж, хагацдаггүй байлаа.
Эмэгтэй хүн л болсон хойно хайртыгаа шалгамаар санагдаад “Хүүхэдтэй болчихвол яах вэ” гэж асуухаар тэгвэл авахуулчихна гэдэг байсан. Хүүхэдтэй болвол авахуулчихна гэж байгаа юм чинь надтай суухгүй юм байна даа гэж битүүхэндээ гомдсон ч хайртай түүндээ бүхнээ зориулдаг байлаа.
Нэг удаа Бүрнээ амралтанд явчихаад хоногоо гүйцээлгүй хүрээд ирсэн. “Яасан бэ” гэтэл “Чамайг санаад хүрээд ирлээ” гээд тэр өдөр бид хоёр унтчихсан чинь хүүхэдтэй болчихсон. 2001 оны 5 сард шүү дээ. Удалгүй Бүрнээд хүүхэдтэй болчихлоо гэтэл авахуул, наадах чинь миний хүүхэд биш гэсэн. Би их гомдоод түүнээс хойш уулзахаа больж, тэр тусмаа хүүхдийг нь гаргана даа гээд сэтгэл шулуудсан. Хүү минь одоо 1 ой 3 сартай. Яг л аав шүү

дээ.
-Төрснөөс тань хойш ирж байв уу. Хүүдээ яаж ханддаг вэ?
-Намайг төрсний маргааш нь цэцэг барьчихсан ирсэн. Хүүтэй болсон гэхээр нь ирж байгаа юм. Охинтой болсон бол ирэхгүй шүү дээ. Тэр чинь тийм л хүн байхгүй юу. Дараа нь 3 сартайд нь, 5 сартайд нь, 1 насных нь ойгоор ирсэн.
Өөрөө бол миний хүүхэд гэж хүлээн зөвшөөрдөг ч “Амгаа сайн уу, том болж байна уу, их идэж байна уу” ч гэх шиг хачин хачин юм асуугаад, их л хөндий, заримдаа миний хүү, миний дүү гээд л юу гэж хэлэхээ мэдэхгүй бантаад байдаг.
-Тийм байж. Н.Бүрэнбаатарын ар гэрийнхэн нь хүүтэй гэдгийг нь мэдэх үү?
-Аав, ээж нь мэдэхгүй ээ. Ээж, аавд нь хүү чинь хүүтэй шүү, миний хүү аавтайгаа их адилхан гэж л хэлмээр байна.
Бүрнээ нэг удаа гадагшаа тэмцээнээр явахдаа утсаа надад үлдээчихсэн байтал эгч нь над руу удтасдаад “Чи юун охин бэ, хаана амьдардаг, юу хийдэг юм бэ, хэрэв чи манай бэр болвол би чамайг загнах эрхтэй шүү” л гэж байсан. Тэгж л нэг холбоо тогтоож байснаас цааш юм байхгүй ээ.
Бүрнээ “Ээж, аавд битгий хэл, би одоо 2004 оны Олимпод орж алтан медаль авна, тэр болтол юун эхнэр, хүүхэд тэжээх, өөрийгөө яая гэж байхад” гэсэн. Харин би “Тэгвэл энэ хүүхдийн 18 нас хүртэлх тэтгэмжийг шүүхээр шийдүүлээд, бүх зүйлийг нэг тийш нь болгочихъё” гэхээр “Битгий, хоёулаа хоорондоо зохицоод сар бүр би чамд мөнгө өгч байя” гэсэн.
-Харин танайхан Бүрэнбаатар та хоёрын амьдралыг мэднэ биз дээ?
-Манайхан бол мэднэ.
-Тэгээд хэлсэндээ хүрч, хүүдээ тэтгэмж өгч байна уу?
-Эхний хоёр, гурван сар өгөөд л алга болсон. 1000 оюутны байранд охин дүүтэйгээ амьдардаг байсан мөртлөө надаас зугтаагаад гэрээ өөрчилж, утасны дугаараа хүртэл сольсон.
Бүрэнбаатарын найз, аймгийн арслан Мөнхсүхээс би утасны дугаарыг нь авчихсан чинь Мөнхсүх дээр очоод, “Миний дугаарыг битгий хүнд хэлээд бай” гэж дарамталсан байна лээ. Өнөөдөр хүртэл утсаар ярьсан чинь “Би завгүй, ажилтай байна” гээд уулзахгүй байгаа юм.
-Н.Бүрэнбаатар хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ?
-Ер нь их хүн чанар муутай, амиа хичээсэн, худлаа ярьдаг. Тэрийг нь бөхчүүд ч мэддэг байх.
2002 оны наадмаар 17 бөх улсын начин болсон шүү дээ. Тэр үед улсын начин болчихоод нутгийнхаа ойн баяраар очиж барилдахад Улсын начин Магалжав, Бүрнээ хоёр тунаж үлдсэн. Гэтэл Бүрэнбаатар Магалжаваас “Би нутагтаа түрүүлчихье, чи надад унаад өгчих” гээд мөнгө амласан байгаа юм. Мэдээж түрүүлж, 69 машин авчихаад дараа нь Магалжавт амласан мөнгөө өгөхгүй зугтаагаад байгаа гэнэ лээ.
-Өө за за. Бөхчүүдийн мэлзээд байдаг найрааны нэг хэлбэр юм шив дээ?
-Тийм. Тэрний дараахан, намар бөхийн дэвжээн дээр Магалжав тэр хоёр муудалцсан. Магалжав уначихаад тахимаа өгөхдөө мөнгийг нь өгөхгүй болохоор тэгсэн юм уу даа, бараг дэвжээн дээр унатал нь Бүрэнбаатарыг ёвроод авсан. Барилдааны дараа бүр зодолдсон гэсэн. Магалжавт сахилгын шийтгэл онооно энэ тэр гээд бөөн юм болоод байсан нь ийм учиртай байхгүй юу.
-Өөдгүй л эр юм байна даа. Бодвол нэг тогоонд чанагдаж байгаа бөхчүүд нь түүнийг мэддэг л байлгүй дээ?
-Мэднэ биз.
-Та хоёрын салалтыг Бүрэнбаатарын хуурамч байдлаас болжээ гэж ойлголоо. Амьдрахгүй хэрнээ дотносоод явдаг байж. Чиний бодлоор та хоёрын салалтад юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?
-Надаас нөлөөлсөн зүйл байгаагүй ээ гэж бодож байна. Би Бүрнээг чадахынхаа хэрээр халамжилж байсан. Өглөө болгон 11 цагаас бэлтгэлд явахад нь хоол хийж өгдөг байсан. Өдөр, оройн хоол бүгдийг нь л хийдэг байсан. Тамирчин хүнд гол нь хоол унд, халамж чухал шүү дээ. Тэр болгоныг нь би зохицуулаад, халамжлаад явдаг байлаа.
Намайг хичээлд минь хүртэл явуулахгүй, өдөржин хамт нялуурч өнжөөд, ангийнхан руу удасдаад аргалчих гэдэг байсан. Аймаар хартай. Намайг сүүлдээ найз охинтой минь хүртэл яриулахгүй болсон.
-Хайргүй юм шиг мөртлөө бас хартай. Ойлгохгүй юм. Эсвэл Бүрэнбаатар өөр бүсгүйтэй юм болов уу? 
-Мэдэхгүй. Урьд нь нэг загвар өмсдөг охинтой явдаг байсан гэсэн. Зураг нь байж л байдаг, өөрөө ч хаядаггүй. Гэхдээ өөрөөс нь 4, 5 эгч гэсэн. Одоо чухам ямар хүнтэй явдаг юм, бүү мэд.
Одоо бодоход намайг ашигладаг байсан байх. Оюутан охидуудыг эргүүлээд л, нэг унтчихаад санаа амраад дахиад өөр охин хайдаг шиг байна лээ. Бөхчүүд хүүхэмсэг гэдэг үнэн шүү дээ.
-Та хоёрт мэдээж сайхан дурсамж байсан л байх?
-Мэдээж сайхан дурсамж зөндөө. Нэг цагаан сарын барилдаанаар аймгийн арслан байхдаа дөрөв давчихаад орой нь бөөн баяр болчихсон ирсэн. Тэр оройноо надтай хамт гэр орноо цэвэрлээд, шөнөжингөө банш чимхсэн нь санаанаас гардаггүй юм.
Бат-Эрдэнэ аваргыг хүндэлдэг хүн л дээ. Бас их бүжиглэх дуртай. Гэртээ толины өмнө зогсчихсон байнга л бүжиглэж байдаг. Өглөө босоод намайг тэврээд л бүжиглэчихдэг байсан. Харин би бүжиглэх дургүй хүн.
-Цаашид яах бодолтой байна?
-Би удахгүй 6 сард Япон руу ажиллахаар явна. 3 жил, магадгүй түүнээс ч илүү удах байх. Тэгэхээр намайг байхад хүү дээрээ ирдэггүй юм чинь байхгүйд бүр л идэхгүй биз.
Энэ утгаараа би хүүгийнхээ халамжийн мөнгийг авмаар байна. Намайг байхгүйд хүүд минь мөнгө хэрэгтэй. 18 нас хүртэлх мөнгийг нь нэг мөсөн аваад банкинд хадгалуулж, хүүдээ хэрэглэмээр байна.
-Гэхдээ би чамайг боломжийн амьдралтай, ар тал сайтай гэж сонссон юм байна?
-Уг нь би 2 өрөө байртай, 2 давхар байшинтай. Надад дутагдах юм байхгүй л дээ. Одоо би өөрийн 2 өрөө байраа хятадуудад хөлслүүлээд, өөрөө ахындаа амьдардаг.
Тухайн үед би Бүрнээд гурвуулаа миний байранд хамт амьдаръя гэсэн чинь “Хятадуудад хөлсөлж байсан бузар байранд би байхгүй. Өөрөө 2004 оны Олимпоос алтан медаль аваад байртай болоод гурвуулаа амьдаръя” гэж худлаа ярьдаг байсан. Гэсэн ч Бүрэнбаатар хүүхэд хийж чадсан юм чинь өсгөх, тэжээх үүрэгтэй гэж бодож байна.
-Хүүг нь Амгаа гэдэг гэл үү. Хүүгээ бөх болгох уу?
-Миний хүүг Амгаланбаатар гэдэг. Хүү маань 1 ой 3-хан сартай мөртлөө 25 литрийн усыг татаад унагачихдаг, хоёр аравтын бетонтой усыг мөргөлдүүлээд асгачихдаг, их бяртай.
Н.Бүрэнбаатарын аав, манай аав ч барилддаг байсан. Тиймээс миний хүү барилддаг болох байх. Сайн бөх болно гэж боддог. Хэзээ нэгэн цагт хүү минь сайн бөх болоход Н.Бүрэнбаатар ичихгүй миний хүү гэж хэлэх байх даа.
-Ярилцсанд баярлалаа. Сэтгэлийн тэнхээтэй яваарай.
С.Бэлэгмаа

http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13687


URL:

Нэр: төрөө Огноо: 5 November 2014

ямарч байсан хүүхэд, хүний хувь заяа ббайна даа

Нэр: Бааска Огноо: 25 January 2015

Чи тийм юм нэрээ хэлэх нь яасийн

Сэтгэгдэл бичих