Нэвтрүүлэгч С.Чимгээ: Хүн нэг газраа удахаар зэвэрдэг юм байна. Шинэ, залуу багтай ажиллаж үзье гэж бодсон

20141105025505МҮОНТ-ийн С.Чимгээ бол мэргэжилдээ үнэхээр чадварлаг нэгэн. МҮОНТ ийм чадварлаг хөтлөгчөө Moнгол TV-д “алдсан”. Мэдээж олон жил МҮОНТ-ийн нүүр царай болсон бүсгүй тийм ч амархан гарах шийдвэрээ гаргахгүй нь тодорхой. Тэгэхээр түүнд нэг асуудал үүссэн байхыг үгүйсгэх аргагүй. Ямартай ч дэлгэцийн сайхан бүсгүй, хөтлөгч С.Чимгээ “Хоёр дахь гэр маань болсон телевизийн саарал байшингаас холдоно гэдэг амаргүй сонголт байсан. Гэхдээ бусдын ярьж байгаа шиг удирдлагуудтайгаа ам муруйсан, эсвэл мөнгөнөөс болоогүй. Зүгээр л аль эрт ажлаас гарах шийдвэрээ гаргачихсан байсан. Ажил дээр ганц, хоёр аахар, шаахар зүйл болсон ч энэ нь намайг ажлаас гарахад түлхэц болоогүй юм шүү. Өглөө бүр ажилдаа ирэхдээ юу хийх талаар бодохын оронд амьдралын хэмнэлээ өөрчлөх юмсан гэж гундуухан бодох болсноо анзаарсан. Хүн нэг газраа удахаар зэвэрдэг юм байна. Шинэ, залуу багтай ажиллаж үзье гэж бодсон юм”  хэмээжээ.

 

Х.Хорлоо

agshin.mn


URL:

Нэр: зочин Огноо: 6 November 2014

хэ хэ ёстой тэнэг юм ярьжээ. тэгвэл япон зэрэг өндөр хөгжилтэй орны нэг газар он удаан жил ажилласан хүмүүс зэвэрсэн байх нуу. үгээ бодож хэлмээр юм. шинэ тв-дээ үлгэр жишээ болох биш тааруухан л харагдаж байна лээ ш дээ.

Сэтгэгдэл бичих