УИХ 40 тэрбум олох шаардлагатай болжээ

34v4jt00ddla4gv97bvj32a8ia

Ирэх оны улсын төсвийг батлах хуулийн хугацаа дуусахад 10 хоног үлдлээ. Гэтэл Байнгын хороодоор өчигдөр дөнгөж хоёрдугаар хэлэлцүүлгийг нь хийв. Засгийн газраас аравдугаар сарын 1-нд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлц үүлэх явцад баахан шүүмжилсэн тул санаачлагч нь татаж авсан. Тэгвэл дахин өргөн барьсан төсөлд нь ч саад мундахгүй нь. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7.2 их наяд, зарлагыг 7.6 их наяд төгрөг байхаар тооцсон. 490 орчим тэрбум төгрөгийн алдагдал нь ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхээр баталсан юм. Гэтэл жилийн дотор нөхцөл байдал өөрчлөгдөж, улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй болсон. Тиймээс Засгийн газар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулж, орлого, зарлагын босгыг намсгах замаар одоо өргөн барьсан төсөлтэйгөө уялдуулах арга олсон. Гэвч УИХ эдгээр төслийг бас буцааж орхисон. Улмаар төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд тусгасан тоонд орлого хүргэхийн тулд нэмж 40 тэрбум төгрөг олох хэрэгтэй болжээ.

Сангийн сайдгүйгээр хэлэлцэж буй улсын төсвийн төслийг дэд сайд С.Пүрэв “Бүсээ чадлаараа чангалсан” хэмээн тодотгов. Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийнхэн гэтэл Уул уурхай, эрчим хүчний, Сангийн сайдын багцыг тодорхой хэмжээгээр нэмэх саналууд оруулж иржээ. Үүнийг нь зарим гишүүн “Харин ч бүсээ суллачихсан юм биш үү” хэмээн шүүмжлэв. Нэгэнт төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх боломжгүй, түүнд төсвийн төслийг нийцүүлэх ёстой болсон тул Ажлын хэсэг засвар хийх зарим санал дэвшүүлжээ.

Д.Ганхуяг: -УИХ таван тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг Засгийн газарт өгчихсөн. Нөгөө талдаа өрийн босгыг нэмэхгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөхгүй байгаа. Бондын өрийг зарлага талд оруулах гэхээр хуулийг нь өөрчлөхгүй гэчихсэн. Зөрчил үүсэх юм биш үү. Мөн ирэх онд орон тоог хэдээр нэмэх юм бэ?

С.Пүрэв (Сангийн дэд сайд): -Сургууль, цэцэрлэгийн цөөнгүй барилга ашиглалтад орохтой холбогдуулаад нийт 2200 орон тоо нэмэгдэнэ.

С.Бямбацогт: -2017 оноос бондын үндсэн хүүг төлнө. Ирэх онд хүүнд нь 703 тэрбум төгрөг төлөх ёстой. Үүнд зориулж ямар хуримтлал хийх гэж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлдөө нийцээгүй улсын төсөв хэлэлцэх нь хуульд нийцэх үү?

А.Зангад (Монгол Улсын ерөнхий аудитор): -Төсвийн төсөлд аудит хийгээд санал, дүгнэлтээ өгсөн. Төсөл Төсвийн тогтвортой байдлын болон 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийг зөрчсөн тухай дүгнэлтийг УИХ-д хүргүүлсэн. Засгийн газар төслөө татаад дахин өргөн барихдаа энэ алдаагаа засаагүй байна лээ. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад засаж болох байх.

С.Пүрэв: -Бондын өрийг ирэх оны төсвийн зарлага талд оруулсан. Ингэхээр алдагдал ДНБ-ий долоон хувьд хүрч харагдсан учир УИХ хүлээж аваагүй. Төсвийн төслийг дахин оруулахдаа үүнийг дагалдах хуульд тусгасан. Гэхдээ үүний тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. 2018 онд бондын өрөнд 500 тэрбум доллар төлнө. Үүний найман хувьтай тэнцэх 56.4 сая долларыг улсын төсвөөс, бусдыг нь Хөгжлийн банкны эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжүүлсэн төслийн мөнгөнөөс олгоно.

С.Дэмбэрэл: -Төсөвт орлого олох боломжийг сайн дайчилсан. Дахин 40 тэрбум төгрөг босгох чинь хэцүү шүү. Энэ янзаар бол орлого тасрах вий. Ер нь төсвийг алдагдалгүй баталдаг болж байж эдийн засаг сайжирна.

С.Пүрэв: -Сангийн яам алдагдалгүй төсөв батлахыг хүсдэг. Ингэж байж хуримтлал үүсгэж чадна. Бид төсвийг боловсруулахдаа тэвчих зардлыг танасан. Хэмнэсэн суурин дээрээ урсгал зардлыг 900 орчим тэрбум төгрөгөөр нэмж байгаа. Үүний 60 хувийг цалинд зориулах юм.

Л.Энх-Амгалан: -Эдийн засгийн хямралыг хохирол багатай давахад л төсөв чиглэх ёстой. Тэр үүргээ биелүүлж чадсан уу, эсвэл УИХ засаг гээд орхив уу. Төсвийн урсгал зардлын 30 хувь нь Засгийн газрын тусгай санд зориулагдаж байгааг бууруулж болдогг үй юм уу. Мөн 2014 онд төсөвл өсөн мөнгөнөөс өртөг нь 76 тэрбум төгр өгөөр өссөн 20 объект нэмэгдсэн шалтгаан юу вэ. Нөгөө авлигажсан төсөв чинь явж байгаа юм биш үү. Хяналт, торгуулиас 210 тэрбум төгр өг босгоно гэсэн байна. Хяналтыг багасгана, аж ахуйн нэгжүүдэд учрах дарамтыг бууруулна гэчихээд ийм санал оруулж болох уу?

А.Зангад: -Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд тусгайлан аудит хийж байна. Энэ онд зургаан санд аудит хийсэн. Ирэх онд мөн ийм тооны санд аудит хийнэ.

С.Пүрэв: -Өмнө нь зураггүйгээр төсөв суулгасан байгаад дахин баталгаажуулсан, зарим ажлаа дутуу оруулсан шалтгаанаар төсөвт өртөг нь нэмэгдсэн гэв. Гишүүн Ц.Нямдорж бүгдийг анхаарахыг хүсэж байгаад зардал хэмнэх арга зааж өгөв. Орон нутгийн хөгжлийн сан хэмээх хяналтгүй, үргүй мөнгө зарцуулдаг байдлыг халах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн данхайсан орон тоог цөөлөх, “Эрдэнэс МГЛ”, “Мон Атом” компани, Тахарын алба зэргийг татан буулгахыг тэр зөвлөнө билээ. Үүний дараа санал хураав. Төсвийн орлогын хэмжээг ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн 40 тэрбум төгрөгөөр нэмэх, эдийн засгийн бодит өсөлт болон зарлагын тооцоог дахин хийх, Сангийн сайдын багцыг 980 сая төгрөгөөр нэмэх зэрэг саналыг олонх дэмжлээ.


URL:

Сэтгэгдэл бичих