УБ хот дах Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбоо шинэ тэргүүнээ сонголоо

Монголын Залуучуудын Холбоо нь 93 жилийн түүхтэй 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлтэй, залуучуудын асуудал мэргэжлээрээ нэгдсэн 17 хороотой залуучуудын төв байгууллага бөгөөд  2012 оноос үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, залуучуудын дуу хоолойг олон нийт, төр болон бүхий л салбарт хүргэх, эргээд аливаа үйл ажиллагаанд залуучуудыг татан оролцуулах, тэдний нийгмийн идэвх, оролцоог сэргээх зорилго тавин ажиллаж байгаа.

2014 онд “ЗАЛУУСАА НЭГДЬЕ” уриатайгаар үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ удаад УБ хот дахь Говьсүмбэр аймгийн залуучууд, залуу эмч, багш нар, нийгмийн салбар бүрт байгуулагдсан Залуучуудын зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч нараас бүрдсэн залуучууд нэгдэн ээлжит бус хурлаа зохион байгуулж УБ хот дахь Говьсүмбэр аймгийн залуучуудын холбоог шинэчлэн байгууллаа. УБ хот дахь Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан Б.Идэрзориг өөрийн үүрэгт ажилаа шинэ тэргүүн Б.Азбаярт хүлээлгэн өгч амжилт хүсэн шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар боллоо. Шинийг санаачлагч, нийгмийн манлайлагч оюуны түүчээ болсон залуучуудынхаа цаашдын ажил үйлсэд улам их амжилт хүсье.

10749522_747231268647250_803699977_n 10751544_747231285313915_369460259_n 10751684_747231278647249_342283154_n 10799297_747231288647248_152216568_n 10800396_747231291980581_2005514508_o


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.