АНУ-ын плутоний туршилтыг Япон эсэргүүцлээ

044e04e226b8144c1c4b07fca341a1d5_LОСАКА. /Xinhua/. Дэлхийн II дайнд атомын бөмбөгдөлтөд өртсөн Японы Хирошима болон Нагасаки хоёр хотын захирагч нар 9, 10 дугаар сард хийсэн АНУ-ын плутоний туршилтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн захидал Ерөнхийлөгч Барак Обамад илгээжээ.

Хирошима хотын дарга Казуми Мацуи захидалдаа, уг туршилт 2009 онд Обамагийн дэвшүүлсэн дэлхийг цөмийн зэвсэггүй болох уриалгыг биелүүлэхэд хүндрэлтэй болгосон уучилшгүй алдаа болно гэжээ.

Нагасаки хотын дарга Томихиса Тауе захидалдаа, дэлхийг цөмийн зэвсэггүй болгоход Обамаг манлайлахыг уриалсан ажээ. Мөн туршилт хийснээр цөмийн зэвсгийг устгах дэлхий дахины хүчин чармайлтыг талаар болгоно гэж тэрбээр АНУ-аас Японд суугаа Элчин сайдад илгээсэн захидалдаа бичжээ.

Цөмийн зэвсгийн чадавхаа шалгахаар плутони ашиглан хоёр туршилт явуулснаа АНУ мэдэгдсэн байна.

Д.Нямтулга montsame


URL:

Сэтгэгдэл бичих