Өндөр төлбөртэй сургууль цэцэрлэгийн урсгал зардлыг багасгана

5b9bf50419d7457dgreat

Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг улсын төсвөөс 100 хувь олгодог. УИХ-аар 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсөв батлах гэж байгаатай холбоотой төрийн бус өмчийн дунд сургуулиудын сургалтын төлбөртэй уялдуулан хувьсах зардлыг нөхөн олгох тухай Засгийн газрын тогтоол гарчээ.

Гурван сая хүртэлх төгрөгийн жилийн төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг төрөөс 100 хувь олгоно. Харин түүнээс дээш төлбөртэй бол сургуулийн хувьсах зардлыг сургалтын төлбөртэй уялдуулан хувь тогтоон нөхөн олгох юм байна.

Тухайлбал, таван сая төгрөгийн жилийн төлбөртэй дунд сургуулийн хувьсах зардлыг 50 хувиар, 10 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй бол 60 хувиар хасах аж. Харин 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын 20 хувийг төрөөс олгож болох тухай  БШУЯ-ны мэргэжилтнүүд судалж байгаа аж.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын 80 хувь нь гурван сая төгрөгөөс доош жилийн төлбөртэй юм байна. Энэ шийдвэр батлагдвал 2015 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.