ОНИГОО

60b167d8181b837big

- Алим идэхэд өт гарч ирэхээс илүү муухай зүйл байх уу?
- Байна аа. Өтний тал нь байхгүй байвал…..
(Тал нь ходоодонд)

—————————————————————————

Нэг бөөстөй хүн бөөснүүдээсээ нэгийг түүж аваад хажуу талийнхаа хүний толгой дээр тавьчихаж гэнэ. Тэгээд бөөсөө яах нь вэ гээд сонсоод байсан чинь
Харийн нутагт давчдаад л байна
Харсан зүгтээ гүймээр л байна гээд санаа алдан дуулж байна гэнэ. Эзэн нь өрөвдөөд буцаагаад толгой дээрээ тавьсанд бөөс нь:
Хүнээс ч илүү хайрлах шүтээн гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаана ч үгүй хэмээн дулжээ

——————————————————————————————————————————————————————————–

Нэг оюутан:
-Чи өглөө яах гэж миний борооны цувыг өмсөөд явчихав?
Нөгөө оюутан:
-Чиний гоёлын костюмийг чинь норгохгүй гэж.

—————————————————————————

Баабарыг хятадад очиход ах дүүгээ ирсэн мэт бөөн баяр болон угтжээ.Баабар ч энүүгээр далимдуулан бүх номоо хэвлүүлж хамгийн олон уншигчтай зохиолч болох нь гэж бодов.Гэтэл гэрээ хэлэлцээр дээрээ тулсан чинь Баабарын нэг номыг хэдхэн хувиар хэвлэх санал тавьж гэнэ.
Баабар гайхан :-Яагаад?гэхэд
-Нэг санаа-нэг ном

———————————————————————————————————————————————————————–

- Алив урагшаа яваад өг, яваад өгөөрэй, зай завсраараа яваач яваач. Алив боломжоороо урагшаа яваадхаач дээ, чихээд өг айн , за энэ орж ирсэн хүн билетээ аваарай!
- Уучлаарай би сая урд хаалгаар бүлтрээд унасан хүн байна аа.

—————————————————————————————————————————————————————————-

Нэгэн Хаан цэцэн түшмэлдээ дандаа ялагддаг байжээ. Нэгэн өдөр түшмэлээ дуудуулан унагаах зорилготойгоор ийнхүү өгүүлжээ.
Хаан: Би шөнө ингэж зүүдэллээ. Би шоколадан дотор шумбаад харин чи Баасан дотор шумбаад байсан гэж гутаах зорилготой хэлтэл
Түшмэл: Та бид 2 адилхан зүүд зүүдэлсэн байна. Хаан тан мин би танд үргэлжлэлийн яриад өгий гээд хэсэг бодож байгаад та бид 2 гарч ирээд нэг нэгнийхээ биеийг долоосон шүү дээ хаан тан мин гэж хэлээд гараад явжээ. Ингэж Хаан дахин ялагдсан.

————————————————————————————————————————————————————————

Мэдрэлийн эмнэлэгийн эмч бүх өвчтөнөө шалгах гээд ханан дээр мотоцикл зураад тавьчихжээ
тэгтэл бүгд л тэрэн лүү дайрч байлаа. 1 өвчтөн зүгээр сууж байхыг хараад баярлана Энэ өвчтөн эрүүл болчихжээ гэж бодож очиж асууж гэнэ.
Эмч: Та яагаад тэр мотоцикл дээр суухыг оролдохгүй байна вэ?
Өвчтөн: Чшш чимээгүй бай надад түлхүүр нь байгаа гэж хариулжээ.

————————————————————————————————————————————————————————

Эмээ сая хажуугаар ямар дугаартай машин өнгөрвөө гэж залуу асуултал
Эмээ:Ногоон гэтэл
Залуу:Бишээ эмээ номер нь гэж асуухад
Эмээ: Цагаандаа цагаан …..

————————————————————————————————-

Дурсамж
Сурагчид багшийнхаа хамт зургаа авахуулжээ. Багш нь сурагчдад нэг нэг хувийг худалдан ав гэж тулгахдаа:
-Та нар сургуулиа төгсөөд олон жилийн дараа бүр том болж, тусдаа гарсныхоо хойно энэ зургийг хараад “Энэ хараа Петя одоо сайд болсон, харин энэ Маша одоо алдартай эмч болсон” гээд дурсаж суух сайхан шүү дээ гэж панаалдаж байтал гэнэт:
-Энэ хараа манай багш ш дээ. Хөөрхий минь өөд болоод олон жил болж байгаа гэж бас хэлнэ тийм ээ багшаа гэх Вовкагийн дуу гарчээ


URL:

Сэтгэгдэл бичих