”Ардчилсан” ерєнхийлєгч Ц.Элбэгдорж ард тvмнээ vгvйсгэлээ

АН ард нийтийн санал асуулгаас ухарлаа

Эрхэм Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж бараг л дэлбэртлээ уурлаж гэнэ. Хамгийн аймаар нь тєрийн тэргvvний тэр уур бухимдал УИХ дахь АН-ын  бvлгийг ард нийтийн санал асуулгаас татгалзахад хvргэлээ. АН-ынхан Ардын намыг Удирдах зєвлєлийнхєє vгэнд орлоо хэмээн буруутгаад л байсан. Гэтэл єєрсдєє намаасаа тvдгэлзсэн Ц.Элбэгдоржийн vгэнд орж, бvр бvлгээрээ хэлэлцэн шийдвэрлэсэн байр сууриасаа ухарсан шившигт явдлын эзэд болцгоолоо. АН-ыг Н.Алтанхуяг удирддаг юм уу, Ц.Элбэгдорж залуурддаг уу гэсэн асуулт ч зvй ёсоор урган гарав.

Уг нь Ерєнхийлєгч намаасаа тvдгэлзсэн учир зєвхєн ард тvмний эрх ашиг, эв нэгдлийг хамгаалах vvрэгтэй. Тийм ч учраас аливаа улс тєрийн намын дотоод хэрэгт хутгалдаж болохгvй. УИХ-ын vйл ажиллагаанд хєндлєнгєєс оролцох бvр ч хориотой. Гэвч оролцохгvй юм, хийхгvй зvйлгvй Тєрийн тэргvvн маань АН-ынхнаа бодлогыг зааж заавардаж, зєвшилцєж явсан намуудын vйл ажиллагааг дахин гацаав бололтой. Єчигдєр уг нь намууд ард нийтийн санал асуулга явуулах саналын томьёоллоо нэг мєр цэгцлэх гэж хэрэндээ “завгvй” байцгаав. Гэтэл Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж зєвшилцєх ажлын хэсгийг ахалж буй намын бvлгvvдийн дарга нарыг дуудан, “юун ард нийтийн санал асуулга” гэх ухааны юм хэлсэн байна.

Ингээд ч энэ єдєр ээлжит хуралдаанаа хийсэн АН-ын бvлэг ард нийтийн санал асуулгаас ухарч, мажоритар, пропорциональ эн тэнцvv 38:38 гэсэн хувилбарыг санал болгох шийдвэр гаргасан байна. Єглєєнєєс хуралдаж, завсарлаад vдээс хойш эргэж хуралдсан хуралдааныхаа шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ гэж цаг зарлан сэтгvvлчдийг хvлээлгэсэн ч Ч.Сайханбилэг дарга ялих, ялихгvй шалтгаан хэлээд бултчихав. Vнэндээ ам бардам амлалтаасаа буцсан шийдвэрээ хэвлэл мэдээллийнхэд танилцуулах амаргvй байсан байж таарна. Дєнгєж єнгєрєгч баасан гаригт сонгуулийн тогтолцооны асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай Монгол Ардын Намын бvлгээс гаргасан саналыг АН-ын бvлгийн гишvvд дэмжсэн болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байсан учраас эрх биш ичсэн байлгvй.

Тэрбээр бvр Vндсэн хуульд нэмэлт оруулах асуудлыг санал асуулгад ямар томъёоллоор багтаах талаар ажлын хэсэг байгуулсныг дуулгаад санал асуулга явуулах єдєр судрыг нь хvртэл зарлачихсан юм чинь. Уг нь єчигдрийн хувьд мэдээлэл хийхэд хэвлэл мэдээллийнхэн хэтэрхий цєєн байна гэж чамлаж маяглахын оронд хэдхэн хvн байгаа дээр нь сэмхэн хийчихээд арилж єгсєн бол аштай юу гэж бодмоор. Тэгээд ч зовлонгийн тvргэн, жаргалын удаан нь дээр гэдэг байх аа. Гэхдээ эргэж учрахгvй нvvр биш, амлалтаасаа буцсан ичгэвтэр мэдээг ичсэн ч ичээгvй юм шиг мэдээлэх vvрэг хаашдаа л Ч.Сайханбилэг даргаас зайлахгvй хойно нэг хоног ч гэсэн олны хараал идэхгvй байхыг илvvд vзсэн ньтэр биз.

Танихгvй бурхнаас таньдаг чєтгєр дээр

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажил байнгын ажиллагаатай парламентын vйл ажиллагааг бvхэлд нь зогсоож чадлаа. УИХ дахь намын бvлгvvд тогтолцооны хувьд холимог хэмээн дуу нэгтгэсний дараа чухам ямар холимог байх вэ гэсэн асуудлаар аль алиных нь зарчмын байр суурь тодорхой болж ирмэгц хоёр тийш харчихсан. УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалтаар зєвшилцєлд хvрч чадаагvй гэх шалтгаар АН-ын бvлэг УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын гэхчилэн бvхий л vйл ажиллагааг “завсарлага” гэсэн боловсон нэрээр хоёр долоо хоногийн хугацаанд гацаагаад буй. Аав ээждээ тунирхан эрхлэхдээ тvрvvлгээ харан чарлаад хэвтчихдэг эрх хvvхэд шиг АН-ынхан дургvйгээ хvрэхээр нэг бус удаа ингэж аашлаад амташчихсан хvмvvс.

Сонгуулийн тогтолцооны тухайд Монгол Ардын Намын дэвшvvлсэн хувилбар бол УИХ-ын гишvvдийн олонхи буюу 52 гишvvнийг хуучин хэрэглэж ирсэн зарчим буюу нэр дэвшигч хувь хvнийг сонгож итгэл хvлээлгэх санал байсан. Харин vvнээс тэс эсрэг хувилбарыг АН дэвшvvлсэн. Тэр нь пропорциональ давамгайлсан 26:50 гэсэн хувилбар. Энэ нь УИХ-ын гишvvдийн олонхи буюу 50 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдоно гэсэн vг. Єєрєєр хэлбэл, сонгогчид саналын хуудсан дээр улстєрийн намын нэрийг дугуйлж, харин намын дарга нь намд ирсэн саналаа хувь танцvvлэн хэйбугайг УИХ-д оруулахаа шийдэх хувилбар. Уг нь танихгvй бурханаас таньдаг чєтгєр дээр гэдэг дээ. Хэн гээч ямар эрхэм УИХ-д суухыг мэдэлгvйгээр улстєрийн нам сонгох, барин тавин мэдэж байгаа хvнийг элч тєлєєлєгч хэмээн итгэл хvлээлгэхийн хооронд асар том ялгаа бий. Тэгээд ч манайд улстєрийн намууд бvрэн тєлєвшєєгvй байгаа энэ цаг vед пропорциональ тогтолцоогоор улс тєрийн намд шууд итгэл хvлээлгэх нь дэндvv эрсдэлтэй.

Учир нь иргэд сонгогчдоор дамжуулан улс орны нийтлэг эрх ашгийн тєлєє vйлчлэхээс илvvтэй намын даргыг долдойлсон, тvvнийг тойрон хvрээлэгчид парламентыг дvvргэх магадлал дэндvv єндєр болж байгаа юм. Мэдээж намын даргад тал засах анхны бєгєєд зайлшгvй хvчин зvйл нь мєнгє байх нь ойлгомжтои. Энэ ч утгаараа улстєрийн намын даргыг мєнгє тойрон бvжиж, тvvгээр тоглодог эрхмvvдийн эрх ашиг тєрд шургалаад зогсохгvй бvрэн нєлєєгєє тогтоох нь юу ч биш болж хувирна. АН-д хєрєнгєтєн, толгой баячууд олон байдгийг ч хэлэх vv пропорциональ давамгайлсан тогтолцооны vед мєнгє ханхалсан ашиг сонирхол ёстой даравч дардайх биз. Гэхдээ аз ч гэх vv, эз ч гэх vv УИХ-ын vйл ажиллагаа хаашаа ч vгvй гацаж орхилоо. Улстєрийн намууд байр суурьтаа vнэхээр vнэнч зогслоо.

Сонгуулийн шинэчлэлээс ухарсан хvчин ард тvмнээсээ асууж зvрхлэх vv

Ийнхvv намууд эв зvйгээ олж ядан зєвшилцєх явцад Монгол Ардын Нам мажоритар давамгайлсан 52:24 хувилбарыг санал болгосныхоо тєлєє сонгуулийн шинэчлэлээс ухарсан нэр зvvв. Гэхдээ Монгол Ардын Нам АН-д vгvй гэж хэлж боломгvй санал тавьсан нь ард нийтийн санал асуулга байлаа. Уг нь УИХ-д олонхи Монгол Ардын Нам олонхийн сvрийг vзvvлэн асуудлыг шийдээд явж болох л байсан. Харин ч Ардын Нам ард тvмнээсээ асууж, хайнаа хагалья гэсэн. Хоёр нам уг асуудлаар сvvлийн гурван жилийн турш ярьж, эцэстээ зєвшилцєх ажлын хэсэг гаргаад ч хэл амаа ололцоогvй, тэгээд дараагийн сонгууль дєхсєн нєхцєлд Монгол Ардын Намынхан ард тvмнээсээ асууя гэв. Тєрийн эрх барих дээд байгууллагын гишvvдээ яаж сонгомоор байна гэдгийг ард тvмнээсээ асуух нь зvйтэй гэж vзсэн юм. “Монгол Улсад засгийн бvх эрх мэдэл тvмний мэдэлд байна” гэсэн Vндсэн хуулийн тунхаглалын ч гэж ойлгогдох заалтыг биелvvлж, асуудлыг дан ганц УИХ-ын шийдлийг харах учиргvй гэж УИХ дахь Монгол Ардын Намын бvлэг, Удирдах зєвлєл шийдвэрлэсэн хэрэг. Энэ нь эрх баригч хоёр намын дээр ард тvмэн бий гэдгийг сvvлийн жилvvдэд анх удаа сануулсан хэрэг болов. Дэлхий нийтийн анхааралд єртсєн нэн эгзэгтэй цаг vед ард тvмэн сонгох эрхээ яаж хэрэгжvvлэхээ єєрсдєє шийдэг, нам тєлєвшсєн гэж vзвэл намаа сонгог, эх орноосоо элэг буруулахгvй хvн гэж таньж чадвал хvнээ сонгог гэж vзсэн учраас ард тvмнээсээ асуухаар шийдсэн юм.

Хэдийгээр эл саналыг хэн хэн нь дэмжээд байгаа энэ vед хэн анх санаачилсан нь тэгтлээ чухал биш байж болох ч нэгэнт нууцлагдахаа єнгєрєєд буй зарим нэг хардлагын эргэлзээг тайлсан нь ач холбогдолтой. Єєрєєр хэлбэл, 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлийг давтахгvйн тулд, тvvнээс сэргийлж сонгуулийн хуулиа ард нийтийн оролцоотойгоор чамбай гаргах ёстой гэж зарчмын шийдэлд хvрсэн. Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй гэдгийн адилаар ард нийтээрээ хэлэлцэн ирэх сонгуулиа шударга сайхан явуулахаар эрмэлзсэн хэрэг. Vнэндээ сонгуулийн шинэчлэлээс ухарсан улстєрийн хvчин ард тvмнээсээ асууя гэж зориглож амжих уу.

Харамсалтай нь АН амлалтаасаа буцлаа. Ард тvмний сонголт єєрсдєд нь ашиггvй мэргэн байх вий гэж хулчийлаа. АН-ын бvлгийн гишvvд арчаагvй зан гарган, ард тvмнээсээ хулчийж, нvvр бурууллаа. Тэд ард тvмнээс санал асуулгvйгээр тохиролцохоор санаа шулууджээ. Ц.Элбэгдорж МАХН гэх нэрийг Н.Энхбаяртай vгсэн хуйвалдаж бvртгvvлчихээд хэл амнаас дайжин айлчлал нэрээр ээлжит зугаалгадаа мордсон. Гэтэл эргэж ирэнгvvтээ элдэвт хутгалдах нь тэр. Ард тvмэнтэйгээ амь нэг байна гэж уйлан дуулан гарч ирсэн тєрийн тэргvvн тvмнээсээ ийн нvvр бурууллаа. Єєрийн сонгогдсон намыг ялуулахын тулд ард тvмнээс санал авах шаардлагагvй гэж vзэв. Ирэх сонгуульд АН-ыг ялуулахын тєлєєх энэ цагийн Ерєнхийлєгчийн эрээ цээргvй vйлдэл vргэлжилсээр байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.