Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд-2014

1.Владимир Путин
Форбесийн онцолсноор Крымийг Орост нэгтгэсэн, Хятад руу 70 тэрбумын хийн хоолой барих хэлэлцээрт гарын үсэг зурсан нь дэлхийн хамгийн том бүтээн байгуулалтын төсөл болсон гэж үзэн Путиныг энэ оны хамгийн нөлөө бүхий хүнээр тодруулжээ.

 

 

 

 

2.Барак Обама
Жагсаалтыг гаргасан хүмүүсийн үзэж байгаагаар Баруун  Африкт тархсан Эбола тахал болон Исламын улс бүлэглэлтэй холбоотой нөхцөл байдлын улмаас Барак Обама тааруухан нөхцөл байдалд байгаа гэнэ. Түүнчлэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс болсон Фергюсоны эмх замбараагүй байдал ч түүний нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэжээ.

Нөгөө талаас Америкийн ажилгүйдлийн түвшин дэлхийн хямрал эхэлснээс хойш хамгийн доод түвшинд байгаа түүнчлэн зах зээл дээд амжилтуудыг тогтоосоор байгаа учраас Обамаг онцолсон хэмээн Форбес бичжээ. Харин чухамхүү юуны учраас хоёрдугаар байранд орсныг тайлбарлахдаа “Болгоомжлол гэсэн ганцхан үг энэ байдлыг тайлбарлаж байна. Түүнд эрх мэдэл байгаа, гэхдээ эрх мэдлээ бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд дэндүү болгоомжтой ханддаг” хэмээн Форбес онцолжээ.

 

3.Си Зиньпин
“Си Зиньпинийг Мао Зэдунаас хойших хамгийн хүчирхэг удирдагч гэж нэрлэх болсон. 10 дугаар сард тэрбээр 17,6 их наяд ам.долллараар үнэлэгдэх дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийн удирдагч гэсэн цолыг хүртсэн нь ийнхүү хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд зүй ёсоор оруулж байна” хэмээн Форбес бичжээ.

 

 

 

4.Ромын пап Франциск
Форбесын үзэж байгаагаар дэлхийн хүн амын зургааны нэг /1,2 тэрбум хүн/ хувийнхны хувьд оюун санааны тэргүүн болсон Франциск пап Католик сүмийн олон жилийн консерватив дүр төрхийг шинэчлэхийг зорилгоо болгосон гэнэ. Өнгөрсөн сард тэрбээр мэдэгдэл хийхдээ хувьслын онол болон Их дэлбэрэлтийн онол үнэн гээд Бурхан бол шидэт саваа бүхий шидтэн биш хэмээн онцолж байсан юм.

 

 

5.Ангела Меркель
Дэлхийн тавцанд “насанд хүрсэн хүний” үйлдэл гаргадгаараа Ангела Меркель өндөр оноо авдаг. Сэтгүүлийн бичсэнээр тэрбээр Курдын босогчдод зэвсгийн тусламж үзүүлэн, цэргийн ажиллагаанд шууд оролцон, Исламын улсын эсрэг эрх мэдлээ ашигладагийн дээр Украин болон Европ руу нийлүүлэгддэг Оросын хийн нийлүүлэлт зогсох эрсдлийг бууруулж байгаа хэмээн Форбес тэмдэглэжээ.

 

 

6.АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен
Жанетыг Форбес сонгохдоо Йелийн их сургуулийн философийн ухааны доктор энэ бүсгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий банкыг тэргүүлж байгаа анхны эмэгтэй гэдгээр нь онцолжээ. Түүний хувьд чухал ажлуудын жагсаалтынх нь хамгийн нэгдүгээрт Америк мөрөөдлийг засах гэсэн зорилго байдаг гэнэ.

 

 

7.Билл Гейтс
Америкийн хамгийн баян эрхэм Билл Гейтс хэдэн тэрбумын хөрөнгөө дэлхий даяар нийгмийн ихээхэн өөрчлөлтийг авчирахын тулд зарцуулдаг. 2000 оноос хойш Bill & Melinda Gates Foundation хэмээх түүний сан 30 тэрбум ам.доллар хандивласан юм. Есдүгээр сард Гейтс Баруун Африкд тархаад байгаа Эбола тахалтай тэмцэхийн тулд 50 сая ам.долларыг хандивлаж байлаа. Тиймдээ ч Гейтс дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр тодорчээ.

 

8.Марио Драги
Европын төв банкны Ерөнхийлөгчийн хувьд Драги 18 орны санхүүгийн нэгдлийг хадгалж үлдэх ажлыг хариуцдаг. Европын холбооны дээд хэмжээний уулзалтын төгсгөлд “супер Марио” хочтой тэрбээр шинэчлэлийн нарийвчилсан төлөвлөгөө гаргахгүй бол Европын орнууд хямрал руу хальтиран орно гэж Европын холбооны орнуудын төрийн тэргүүнүүдэд анхааруулж байсан юм.

 

 

9.Сергей Брин болон Ларри Пэйж
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргасан мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ хоёр эрхэм тоон эриний хамгийн нөлөө бүхий компанийг удирддаг тул жагсаалтанд зүй ёсоор багтах ёстой гэнэ. “Google дэлхийн зах зээлийн 65 хувийг эзлэн, тоон хайлтад давамгайлсаар байна. Өнөөдөр дэлхийн долоон хүн тутмын нэг нь андроид үйлдлийн систем дээр тулгуурласан хайлтыг ашиглаж байна. Түүнчлэн энэ компани дэлхийн 40 оронд 40000 гаруй ажилтантай хүчирхэг компани” хэмээн сэтгүүл онцолжээ.

10.Дэвид Кэмерон
Есдүгээр сард болсон олон нийтийн санал асуулгын үеэр Их Британийн Ерөнхий сайд Шотландыг алдахын дээр өөрийн эрх мэдэл, мөнгөнийхөө хэсгийг ч алдахад ойрхон байлаа. “Камероны аз таарч Шотланд улс Их Британитай нэгдмэл байсан 307 жилийнхээ нэгдлийг хадгалан үлдсэн. Харин бусад талаар гэвэл Ерөнхий сайд Исламын улс бүлэглэлийн алан хядагчдын дээрээс агаарын цохилт өгөхийг парламентын гишүүдэд уриалан, Хонконгийн жагсагчдыг олон нийтийн өмнө дэмжиж, Европын холбооны төсөвд нэмж 2 тэрбум ам.доллар төлөхөөс татгалзах зэргээр ихээхэн идэвхитэй, хүчтэй байсан” гэж Форбес бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.