ҮЗХ-ны хуралдаан 14.00 цагт эхэлнэ

olloo_mn_1415413156_vzxАН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 43 дугаар хурал шөнийн 00:30 цагийн үед завсарлалаа. Улмаар өнөөдрийн буюу 2014.11.08-ны 14.00 цагт хурлыг үргэлжлүүлэхээр болсон байна.

Өчигдрийн хаалттай хурлаас тооллогын комисс болон хурлын тэргүүлэгчдийг сонгосон байна. Хурлын төлөөлөгчдийн саналаар Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нарыг хүрлын тэргүүлэгчээр сонгосон.

Гэвч өчигдрийн хурлаар эсрэг кноп дарсан гишүүд, АН-ын дарга, дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэх мэтийн асуудлуудыг хэлэлцэж чадалгүйгээр завсарласан юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих