“Миний охиныг голлоо” гэж 17 настай залууг хэвтэрт ортол нүджээ

20141107100119Төмөрбатынх Өвөрхангай аймгаас хэдэн жилийн өмнө Улаанбаатар хот руу шилжин иржээ. Тэр бусдын адил хэдэн малаа зуданд хиаруулаагүй, залхуу хойргоосоо болж нийслэлийн бөглөрийг нэгээр нэмээгүй аж. Хэдэн хүүхэд нь бүгд сургууль соёлд суралцаж, эхнээсээ оюутан болсон учир ер нь хот хүрээ бараадъя хэмээн сумынхаа төв дээр ажиллуулж байсан найман нэрийн барааны дэлгүүр, караоке биллъярд, багахан хэмжээний ногооны талбай, дээр нь хэдэн малаасаа нэлээд цөөлж зарж борлуулан овоо дориун мөнгөтэй нийслэлд хөл тавьжээ. Ингээд шинэхэн баригдсан орон сууцны хороололд гурван өрөө байр авч, дунд гарын жийпээр гангаран, үлдсэн жаахан мөнгөөрөө дассан сурснаараа найман нэрийн барааны дэлгүүр түрээслэн нээв. Нэгэнт хот орж ирснийх нутаг усныхан дуулбал нэрэнд муухай хэмээн хөөцөлдсөөр байгаад бага охин Гоомаралаа хотын төвийн нэгэн сургуульд оруулсан байна. Ингээд тэд хотын нэр зүүснээрээ анги дотроо толгой цохино уу гэхээс ер хоцрохгүй. Гэтэл энэ жил 11 дүгээр ангид суралцаж буй бага охин Гоомарал нь нэг л уруу дорой царайтай явахыг ажигласан аав ээж хоёр нь охинтойгоо ярилцсан ч олигтой хариулт авч чадсангүй.

Харин нэг удаа ээж нь охиныхоо фэйсбүүкт санаандгүй нэвтэрсэнээр түүнийг дурлалдаа шатан, дуугаа хураах болсныг ойлгожээ. Энэ талаар охинтойгоо ярилцан, дурлал хайраа хойш нь тавьж хичээл номондоо анхаар гэсэн боловч байдал бүр дордож, өрөөндөө ороод үхсэн амьд нь мэдэгдэхгүй өдөржингөө гиеүрч суудаг болжээ. Хайртай бага охиныхоо уруу дорой байгааг харж тэвчээгүй эцэг эх хоёр нь охиныхоо төрсөн өдрийг нижгэр тэмдэглэж, ангийнх нь бүх хүүхдийг урьсны дотор өнөөх дурлаад байгаа залуу нь ч иржээ. Охинтойгоо дотносуулах гэсэн тэр хоёр охиныхоо хажууд суух сандлын эзнээр нөгөө хөвгүүнийг тодруулав. Дурлалт хөвүүн нь дэргэд нь байгаа болохоор охин нь энэ өдөр дээд дараа нь сална уу, нийлнэ үү хамаа алга” гэхэд гайхсан нүдээр харсан хөвүүн “Танай охин чинь ааш муутай, дураараа. Тэгээд ч би найз охинтой” гээд хэлчихсэн нь хэвтэрт ортол зодуулах эхлэл болжээ.

Түүнийг үгээ ч хэлж дуусаагүй байтал гал манараад явчихсан бөгөөд охиндоо найз залуу олж өгөх гэсэн Төмөрбат уураа барьж чадалгүй шанаадчихсан нь тэр байлаа. Гэвч тэр зогсохоо мэдэхгүй, газарт унаж, хамраасаа гарсан цусыг нэг гараараа арчиж хэвтсэн хүүг нуруу бөөрнөөс нь хэд хэдэн удаа өшиглөж, хавиргыг нь хугалан, хөл гарыг нь хөх няц болгочихжээ. Ийнхүү охиндоо хайртайгаа нотлох гэж хүний хүүхдийг зодсон Төмөрбатад шүүхээс зохих ялыг нь оноосон бөгөөд тэрээр хохирогчийн талд хандаж, уучлал гуйн тусламж дэмжлэг үзүүлсэн ч төрийн шийтгэлийг хүртсэн юм. Харин аавыгаа ийм хэрэг үйлдсэнд итгэж ядсан охин Гоомарал нь амиа хорлохоор сандарган, арга буюу сургуулиасаа шилжиж өөр сургуульд суралцаж байгаа гэнэ.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Нэр: uNSHIGCH Огноо: 9 November 2014

hUDUUNUUS IRSEN MANGARUUD TEGNEE, TED HUNEES DUTAHGYI, HUNEES DOR OROHGYI GEED L ICHIH BULCHIRHAIGYI BGAA YUM CHINI.

Нэр: Anonymous Огноо: 9 November 2014

Huduu ruugee zail

Нэр: Anonymous Огноо: 9 November 2014

хотын залуучууд нь тийм соёлтой болцон юм уу? угийн тийм юм уу?

Нэр: uuu Огноо: 11 November 2014

oo har malaa yadag teneg irgvv we

Нэр: Anonymous Огноо: 11 November 2014

yu bicheed bna?

Нэр: gomdoltoi bna Огноо: 11 November 2014

hotiihon iluu soyolgui buduuleh hog shaarnyyd bdag ygaasaa hotiin hun gej bhgui yg garlaa haigaad uzeerei bugd hodoonii humuus ingej ylgarch ontsgoirhoo boliyoooooooo hogiin hotiihoon

Нэр: Zochin Огноо: 18 November 2014

hahaha ingej bhaar hot huduuguuruu yalgaraad neg saihan uzchuul yaasiin ain. hotiin hooson mantuu, huduunii huusun mantuunuud ih yumand sanaa zovj dee. udahgui uls eh ornoo aldaj uilah ch erhgui bolohvii dee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.