“Toshiba” Монголд цөмийн хаягдал булшлахыг санаархжээ

Японы “Маиничи” сонин хоёр сарын өмнө Монголд цөмийн хаягдал булшлах тухай мэдээлэл түгээж дэлхий нийтийг “бужигнуулаад” авсан. Тэгвэл энэ удаа тэд Японы “Тоshiba” корпорацийн бүтэшгүй санаархлыг дэлгэж сенсаац тарьсан байна. Бидний мэдэхээр тус корпораци электрон бараа үйлдвэрлэдэг. Гэтэл цөмийн реактор суурилуулдаг байх юм. Улмаар Фукушимагийн зургаан реакторын дөрвийг нь тус корпораци барьсан ажээ. “Маиничи” сонины өнгөрсөн бямба гаригийн дугаарт “Toshiba” корпораци Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барихын тулд АНУ-г лоббидсон тухай мэдээлэл гарчээ. Урьд нь энэ талаар бичээд шүүх цагдаагийн хаалга татаж, Засгийн газрын хэмжээнд хүрч ноцтой асуудал үүсгэсэн учир энэ удаа тус сонин баттай нотолгоотой зүйл бичсэн байж таарна гэх найдварыг уншигчдад төрүүлжээ.

Д.Эрдэнэ /www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих