Эх бус “Эмэгчин” гэлтэй

32_33953a313105908a8363257a66cf79745e3a0ed6

“Ээж” хэмээх энэ ариун нэрээр дуудуулъя гээд хүсээд ч чадахгүй нэгэн байхад энэ алдар хүндэтсэн эх бус эмэгчин гэлтэй охид бүсгүйчүүд манай нийгэмд олширсоор  байгаа нь харамсалтай. Өнгөрсөн долоо хоногт  Сонгинохайрхан дүүргийн III хорооны Бага Нарангийн 42 дугаар гудамжнаас төрөөд удаагүй нярайн цогцос олдсон талаар бид мэдээллэсэн билээ. Нярайн эхийг цагдаагийн алба хаагчид  өнгөрөгч баасан гарагийн орой олсон юм.

Тэрбээр тус дүүргийн 19 дүгээр хороонд түр оршин суугч, 19 настай оюутан байжээ. Хүүхэд эрүүл саруул төрсөн бөгөөд ээж нь гадаа хаясанаас осгож үхсэн нь тогтоогдсон байна. Адгуус амьтан хүртэл үр төлөө хайрлан хамгаалан өсгөдөг атал тээж төрүүлсэн үрээ гудамжинд хаях хахир хатуу сэтгэл бидний ирээдүй болсон залуу ээжүүдэд байгаа нь айдас төрүүлэм. Хүүхдээ хаясан залуу ээж хэлэхдээ “хэн нэгэн хүн аваад өсгөх байх гэж би бодсон чинь осгоод үхчихлээ” гээд уйлаад зогсож байх юм. Ээдээ ямар их тэнэглэл вэ дээ. Бас нэгэн ээж төрөөд 24-н цаг болоогүй хүүгээ орцны үүдэнд орхиод зугтааж нярай мөн л осгоод үхчихсэн байх жишээтэй. 2013-оны намар бас л ийм хэрэг гарч хүүхдээ орхиод явсан ээж гурван жилийн хорих ял аваад одоо ялаа эдлэж байна. Манай улсын хуулинд эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, нас барсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг билээ.

 

Хүүхдээ төрүүлчихээд би ээж болмооргүй байна гэж хэлээд зогсох залуухан ээжүүд энэ хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.2-оор шийтгэгдэн хариуцлага хүлээдэг. Амьд хүн аргатай юм хойно зохих шийтгэлээ эдлээд гараад ирэх орчлон дээр хүү нь болж ирсэн хөөрхөн үрээ хөсөр хаяж хөлдөж осготол нь хаячихдаг ээжүүд энэ дэлхий дээр хэр олон байдаг юм бол доо.  Мөн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд Дарь-Эхийн хогийн цэг дээр нярай хүүхдийн цогцос байна гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад 3.5 кг жинтэй 48 см урттай, хүй нь эхэстэйгээ холбоотой нярай хүүхдийн цогцос олдсон байна. Уг хэрэг гараад удаагүй байтал Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг сартай хүүхэд угжиндаа хахаж нас барсан байжээ.

 

      Ээж гэх ариун алдарыг дааж явж чадахгүй бол үйлдээд ч хэрэггүй биз ээ. Нярай үрсээ хаясан эхчүүд найзаасаа аав ээжээсээ айсан, ичсэн, тэжээж чадахгүй болохоор гээд хүн итгэмээргүй энгийн шалтгаануудыг ярьж байдаг. Хүүгээ бурханд буцааж өгөөд, өөрөө шоронд явж байхын оронд эх нялхасын яслид өгөх, ээж болж чадахгүй эхчүүдэд учирлах, эмчтэйгээ ярилцах, аль нэг төрийн бус байгууллагад хандах гээд маш олон аргууд байна. Манай монголд эрүүл мэндийн салбар хоцрогдмол гээд шүүмжлэх хүмүүс олон ч ээж нь хүүгээ хөдөө, гудамжинд хаяж, осгож хөлдөөхдөө тулаагүй л байлтай. Нийгмийн амьдралаас шалтгаалсан гэж шалтаглах хүмүүс олон ч ажилгүйдэл, ядуурлаас айж зугталгүй алаг үрээ тэврээд, хүүхдийнхээ төлөө тэмцэж буй сайн ээжүүд бидний эргэн тойронд олон л бий.
undesten
А.Алтанзул

URL:

Нэр: unen Огноо: 14 May 2015

xuseegui xuuxdiig xuleej abdag tiim gazartai bolmoor yum, yadaj l end tend xayxgui shuu dee…

Сэтгэгдэл бичих