АПЕК авлигын эсрэг тэмцэнэ

uls_546025c9aee3e_1

АПЕК-ийн гишүүн орнууд БНХАУ-ын санаачилгаар авлигын холбогдолтой мэдээлэл солилцох сүлжээ байгуулахаар тохиролцсон байна. Авлигын эсрэг гэх тодотголтой энэхүү сүлжээг байгуулах болсон нь гишүүн орнууд авлигыг хамтран устгах зорилготой бөгөөд гэрээний хүрээнд авлигын хэрэгтнийг эх оронд нь шилжүүлэх, хууль эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээс гадна мэдээлэгч буюу “шүгэл үлээгч”-ийг хамгаалах арга хэмжээ авах, тогтолцоо бий болгох юм байна.

Энэхүү сүлжээг байгуулах гэрээг өнөөдөр эхлэх АПЕК-ийн удирдагчдын уулзалтаар авч хэлэлцэх бөгөөд олонхийн дэмжлэг авч батлагдана гэсэн хүлээлттэй байгаа юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри БНХАУ-ын энэхүү санаачилгыг сайшаан хүлээж авч буйгаа илэрхийлээд “авлигын эсрэг тэмцлин томоохон алхам” хэмээн нэрлэжээ. БНХАУ-ын хувьд авлигын эсрэг ширүүхэн тэмцэл эхлүүлээд байгаа бөгөөп энэ оны эхний 9 сарын хугацаанд л гэхэд авлигын хэрэгт холбоотой 13 мянга гаруй албан тушаалтныг илрүүлээд байгаа аж. энэ жилээс мөн их хэмжээний авлига, хээл хахуулиар хөрөнгөжөөд хилийн чинад руу зугтаан гарсан албан тушаалтнуудыг илрүүлэх ажиллагааг эхлүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих