Алдаж болохгүй эмэгтэйн 10 шинж

6053Та мэднэ дээ. Чамд тохирох нэгэн тэр мөн үү гэдэг талаар хүмүүсийн ихэнх нь харилцан адилгүй ойлголттой байдаг. Зарим нэг нь тэвчихийн аргагүй авирыг тэсээд тэвчээд байдаг бол зарим нь ялихгүй зүйл дээрээс болж харилцаагаа төгсгөл болгодог.

Чиний сонгосон харилцаа чинь эсвэл сонгох гэж байгаа нэгэн чинь хэр дажгүй нэгэн бэ гэдгийг дараах 10 шинжээр дүгнээд үзээрэй.

10. Бие даасан

Үерхэж байна гээд хүүхэд асрагчийн ажил хийхийг хэн ч хүсэхгүй. Тэр яг л ээжийгээ дагаж байгаа нялх хүүхэд шиг аашилдаг бол үнэхээр хүнд шүүдээ. Чиний хаана л байна тэнд чинь байхыг хүсдэг. Үнэн хэрэг дээрээ түүний бүх үйлдэл нь чамаас хамааралтай тийм эмэгтэйг хэн ч хүсэхгүй.

Биеэ даасан байдал бол аз жаргалтай харилцааны түлхүүр, эрэгтэй эмэгтэй хоёрын аль алиных нь хувьд. Биеэ даасан байдал хосын харилцаанд маш том эрх чөлөө урам зоригийг өгч чаддаг.

9. Тэр дүүрчихсэн тэнэг биш

Хүмүүсийн ярьдгаар яриа нийлэх талаар яриад байна. Тархины сэтгэх түвшин нь чинийхээс хэт доогуур эсвэл байнга тэгж жүжиглэдэг нэгэнтэй хамт байх ямар новшийн зүйл болохыг та гадарлах байх. Харин ор хөнжлийн ажилд бол хааяа нэг ийм эмэгтэйчүүд байж болох юм. Гэхдээ байнгийн хосын харилцаанд тохирохгүй.

Ухаалаг бүсгүйчүүд үргэлж санаачлагатай сэргэлэн бас нууцлаг байж чаддаг. Чиний төсөөлж чадахаас илүүг тэд чамд өгөх болно.

8. Тэр тачаангуй

Ийм төрлийн бүсгүйчүүд чиний сэрэл мэдрэмжээс шалтгаалж чамд таалагдах эсэх нь шийдэгдэнэ. Яаж хувцасласан ч нэг л сэтгэлд чинь хүрдэггүй бол тэр чиний хувьд тачаангуй биш гээд ойлгочих. Торон оймс, дотоож эсвэл биеийнх нь багахан хэсэг харагдахад л сэрлийг чинь хөдөлгөчихдөг найз бүсгүйтэй байх аз жаргалын эх ундарга л гэсэн үг. Сексын харилцаа бол хосуудын хувьд маш чухал зүйл. АНУ-ын судлаачдын үзэж байгаагаар хосуудын салах шалтгаан бол сексын дур хүсэлтэй шууд хамааралтай байдгийг тогтоосон байдаг. Тэгэхээр сонгох нэгэн чинь чамайг секс, дур тачаалд урин дуудахуйц дүр төрхтэй нэгэн байх ёстой.

7. Чи түүнд бага ч гэсэн таалагддаг байх

Зөвхөн чамд таалагддаг байхад хангалттай гэж бодож байгаа бол андуурч байна. Чи ч гэсэн ямар нэгэн зүйлээрээ түүнд таалагддаг байх хэрэгтэй. Үгүй бол үнэхээр новшийн байх болно.

6. Чамайг хүндэлдэг эмэгтэй

Чамайг хүндэлдэг байх бол хамгийн чухал зүйл. Хүндлэл бол бат харилцааны үндэс. Байнга чамруу дайраад, дорд үзээд байдаг найз бүсгүйтэй бол хичнээн хэцүү билээдээ. Хүндлэл хүлээж чадахгүй байна гэдэг чиний өөртөө итгэх итгэлийг үгүй хийх болно. Мөн олны өмнө чамайг байнга эвгүй байдалд оруулах болно. Танилынх чинь өмнө, эсвэл ээжийнх чинь өмнө чамайг янз бүрээр хэлэх энүүхэнд. Анхнаасаа чамайг хүндлээгүй бол цаашдаа чамайг хүндлэх талаар найдаад хэрэггүй зүгээр л замаасаа зайлуул, чамайг илүү дээр нэгэн хүлээж байгаа.

5. Чамайг эр хүн чигээр байлгадаг

Эмэгтэй хүний хийдэг зүйлсийг чамаар хийлгэхийг шаардах. Байнга гэртээ өөртэй нь хамт байх, гэрээ цэвэрлэхийг үргэлж шаардах, цагаан хоол жимс ид, ногоо илүү хэрэглэ, орой хоол битгий ид гэх мэт. Найзуудтайгаа ч уулзах эрхгүй болж мэднэ. Чамтай зүгээр үерхэж байгаа болохоос авгай чинь эсвэл ээж чинь болж байгаа биш шүүдээ. За ер нь ийм төрлийн эмэгтэйчүүдээс хол явсан нь дээр. Илүү стрессгүй амар амгалан байх биз.

4. Ялхи шалхигүй юманд гомдоллоод байдаггүй

Үглээ яншаа нэгнийг яг нэг охин шиг гошгоносон эсвэл үглээ чавганц шиг гэж хэлдэгдээ. Үглээ яншаа найз бүсгүйгээсээ болж зан ааш үйлдлээ өөрчилчихсөн эрчүүдтэй та таарч байгаагүй байх. Ер нь бол үнэхээр ядаргаатай. Зүгээр чихээ таглаад эсвэл дуу чангаар тавиад сууж баймаар санагдах болно.

Үнэхээр хэрэгтэй зүйл дээрээ л зөв зүйлийг чамаас хүсдэг бол тэрний чинь үг чиний хувьд үнэтэй байх болно. Давс ихэдвэл хоолоо хаяхаас өөр аргагүй болдогтой адил.

3. Гэр бүл найзуудтай чинь таарамжтай

Чамтай холбоотой хүмүүст таалагдана гэдэг маш том зүйл. Чи сонгохоосоо өмнө найздаа зургийг нь харуулж байсан байж таараа. Эхний удаа таалагдахгүй байсан ч харилцаагаа сайжруулахын тулд байнга хичээдэг байх хэрэгтэй.

2. Гарцаагүй чамд хайртай байх

Хайртай болсон эсэхийг шалгаж баталдаг ямар нэгэн тийм шалгуур байхгүй. Гэхдээ энэ бол хамгийн чухал зүйл. Өөртөө хайргүй хүнийг хайрлана гэдэг аажмаар чамайг алж байгаатай адил зүйл. Чи тэрний хувьд бусад залуучуудаас хамгийн онцгой нэгэн байх ёстой.

1. Тэр чамайг илүү сайн эр хүн байх хүслийг бий болгож байх ёстой

Өөрийн мэдэлгүй чиний гадаад төрх амьдралын хэмнэл чинь маш эрүүл сэтгэл санаа өөдрөг байгаа мэт мэдрэмж чамд байнга төрж эхлэх болно. Энэ бол түүний хүч юм шүү. Тэр чамайг ийм тийм байлгах талаар санаа тавьдаггүй ч чи нэг л мэдэхэд түүнийхээ төлөө илүү гайхалтай эр хүн болсон байна.

Дээрх бүх шинж нь бүрдсэн эмэгтэйг олсон бол битгий алдаарай гэж хэлье.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.