Та шүдээ угаах бүртээ хордож байдгаа мэдэх үү?

shudee-ugaahХагас зууны турш шүдний ооны хамгийн супер найрлага болж буй бодис бол яах аргагүй фтор. Телевизийн дэлгэцээр ч ийм найрлага бүхий  шүдний оо  авбал  буйлны  үрэвсэл арилж, хортой бичил организмуудыг устгаж, амны эвгүй үнэрийг дардаг тухай рекламдана. Гэхдээ энэ бүхэн худал аж.

Германы шүдний эмч нар саяхан шүдний фтортой оог хорхойдолтоос сэр­гийлж чадахгүй гэдгийг тогтоожээ. Тэгвэл хүмүүс яагаад фторыг шүдний оо, усанд хийх болов. Энэ бүхэн маш их мөнгө, улстөртэй холбоотой аж. Учир нь фтор бол металлын үйлдвэрлэлээс гардаг хог хаягдал юм.

1956-1968 онд хөнгөн цагааны үйлдвэрүүд төвлөрсөн дүүргүүдэд зөв­хөн фтороос болж хүний эрүүл мэнд хохирч байна гэсэн гомдол их ирэх болжээ. Тухайн үед улстөрчид ийм их гомдлоос яаж ангижрах талаар толгойгоо гашилган бодсоны эцэст нэг мэргэн санаа олсон байна. Энэ нь “бо­дит” судалгаан дээр тулгуурлан фторид эрүүл мэндэд ашигтай гэж зар­лах явдал байв.

Ингээд хамгийн нөлөөтэй, өндөр албан  тушаалын  эмч, судлаачид фтортой усны ашиг тус, фтор хэрэглэхийн гай­хамшгийг батлах их аянд морджээ. Энэ ажлыг Америкийн хөнгөн ца­гааны компани (ALCOA), Канадын хөнгөн цагааны компани, Америкийн судалгааны хүрээлэн, “Дюпонт”, “Кай­зер”, “Алюминиум”, “Рейнольдс Ме­талс”, “Юнайтед Стил”, Шүдний эмч нарын салбар дахь Үндэсний судалгааны хүрээлэн (ШЭСҮСХ) зэрэг байгууллага ивээн тэтгэсэн байна.

Тэдний гол төлөвлөгөө нь шүдний эмч нарт фторын ашигтай чанарыг итгүүлж, дараа нь эмч нар тэрхүү фторыг бусдад “худалдаалах” байлаа. Энэ бол худал үгийг олон давтвал үнэн болдгийн нэг жишээ.

Хархны хор

Үнэндээ фтор нь хүнд хэлбэрийн хор юм. Үүнийг бид өөрсдийнхөө бо­лон үр хүүхдүүдийнхээ аманд өдөрт хоёр удаа, жилд 730 удаа  хийж байна. Статистикаас үзэхэд дэлхийн насанд хүрсэн хүн амын 97 хувь нь амны хөндийн  ариун цэвэртээ өдөрт  дунджаар дөрвөн минут бус, 45 секунд зарцуулдаг аж. Үүний үр дүнд  шүдний оо хэрэглэгчид фтор болон түүний нэгдэлд хордчихолгүй аж төрдөг байна. Гэтэл Америкийн Эм зүйн яам буюу FDA-гийнхан үүнийг  овжноор ашиглаж, фтор ямар ч хоргүй хэмээн хүмүүст итгүүлсээр байгаа юм. Тэгсэн хэрнээ FDA-гийн тодорхойлолтод фторыг “хархны хор” гэж тэмдэглэжээ.

Фтор бол  тархинд маш хортой бодис. Энэ бодис дархлааг сулруулж, жи­рэмс­ний үед ургийг генийн өөрч­лөлтөд оруулж, хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Үүнээс гадна фторыг удаан хэрэг­лэсний улмаас таргалж, IQ багасч, альц­­геймерийн өвчин тусч ч болзошгүй аж.

20 гаруй улсад фторыг хорьжээ

Гэхдээ бүх нийтийг фторжуулах энэхүү кампанит ажил бүгдийг хамар­чихаагүй бололтой. Австрали, Бельги, Хятад, Чех, Дани, Финланд, Франц, Герман, Унгар, Энэтхэг, Израиль, Япон, Люксембург, Голланд, Хойд Ирланд, Норвеги, Шотланд, Швед, Швейцарь зэрэг зарим оронд усыг фторжуулах, фторыг эрүүл ахуйд хэ­рэг­лэхийг хорьжээ.

Бельгийн засаг захиргаа саяхнаас фтор агуулсан эм бэлдмэл, бохь ху­дал­­­даалахыг хориглосон  байна.  Үүний  гол шалтгаан нь Бельгийн Эрүүл мэндийн яамны захиалгаар явуул­сан хараат бус судалгаа юм. Уг су­дал­гаагаар фторыг хэтрүүлэн хэ­рэг­лэдэг хүмүүсийн дунд ясны сий­рэг­жилт, мэдрэлийн хямрал их байгаа нь ажиглагджээ. Гэхдээ тус улс фторыг ийнхүү хориглосон ч эмчийн жороор бага хэмжээтэйгээр олгох юм байна. Ийнхүү Бельги улс фторын нэгдлийн гайхамшигт чанарт эргэлзсэн Европын анхны орон боллоо.

Гэхдээ Европын шүдний эмч нар энэхүү хоригт янз бүрээр хандаж бай­на. Тэдний ихэнхийн үзэж буйгаар фторыг тохирох хэмжээгээр хэрэглэвэл хорхойдолтоос сэргийлж болох гэнэ. Тэдний тэмдэглэснээр шүдний ха­туу эд, ясны системийн эмгэг болон фтор­той бэлдмэлийн хоорондын уялдаа холбооны талаар хүмүүс эртнээс мэд­дэг байжээ.

1931 онд ундны усанд фтор бага агуулагдвал  хүмүүсийн шүд, яс амархан өвчилдөг, харин их бай­вал хорхойдолт бага байгааг олж тогтоожээ. Тиймээс 1940 онд Америкийн нэ­гэн хотод фторидыг анх удаа усан хан­гамжийн системдээ нэвтрүүлсэн байна. Энэ нь тухайн үед Хойд Америкт тар­хаад байсан шүдний өвчлөлийг буу­­руулах зорилготой байв. Эмч на­рын тэмдэглэснээр ийм эмчилгээний усыг нэвтрүүлснээр 15 жилийн дотор хүмүүсийн шүдний өвчлөл гурав дахин буурсан гэнэ.

Гэсэн хэдий ч шүдэнд бор толбо үүсэх, овгор товгор болж, өөрч­­­лөгдөх шинж тэмдэг ажиглагдах бол­жээ. Түүнчлэн усанд фтор өндөр тун­гаар агуулагдах нь хавдрын өвчин үүсэх нэг шалтгаан болдог байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.