Дорноговь CUP-2014 зохион байгуулагдлаа

Дорноговь аймгийн Залуучуудын холбооноос санаачлан Сайншанд хотод шинээр баригдсан хөлбөмбөгийн талбайн албан ёсны нээлтэд зориулан “DORNOGOBI CUP-2014″ хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Говь-Сүмбэр аймаг, Багануур ХХК, Дорноговь аймгийн Замын-Үүд, Улаанбадрах сум, Зүүнбаян баг (ЗХ-ны 336-р анги), Аймгийн ЗДТГазар, Сайншанд Татах хэсэг 1, 2-р баг, УБТЗ-ын Замын 4-р анги, Онцгой байдлын хэлтэс, “Чандмань-Илч” ОНӨХХК, Шунхлай говь, ЕБ-ийн 2-р сургуулийн 1,2-р баг, Анагаах ухааны их сургуулийн багуудын мэдүүлгийн дагуу нийт 18 багийн 176 тамирчин хөлбөмбөгийн ногоон талбайд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Дорноговь аймагтаа анх удаа стандарт талбай дээр бүсийн хэмжээний томоохон тэмцээн зохион байгуулахад хамтран ажилласан Аймгийн ИТХ, ЗДТГазар, ССАЖГазар, ЕБ-ийн 1-р сургуулийн хамт олон болон Дорноговь аймгийн уугуул Багануур ХХК-ны менежер Р.Сугиржав, Дорноговь багийн менежер н.Бямбажав, МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга н.Түмэнбаяр, МХБХолбооны Дорноговь аймгийн Зөвлөлийн НБДарга н.Батзангиа мөн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, зохион байгуулалтад оролцсон Д.Буянбат захиралтай Худалдаа Хөгжлийн банкны хамт олонд аймгийнхаа нийт залуусын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Тэмцээний “Шилдэг хаалгач”-аар Дорноговь багийн хаалгач Т.Адъяаням (Тэмцээний турш 2 гоол алдсан үзүүлэлтээр), “Шилдэг мэргэн бууч”-аар Замын-Үүд багийн довтлогч А.Цолмон (Тэмцээний турш 9 гоол оруулсан үзүүлэлтээр) нар шалгарч цом, 50’000 төгрөг, ерөнхий ивээн тэтгэч ХХБанкны гарын бэлгээр шагнагдлаа.
“DORNOGOBI CUP-2014″ нээлттэй тэмцээний Аварга багаар Г.Дуурсах ахлагчтай Дорнод аймгийн баг тамирчид шалгарч Цом, өргөмжлөл, алтан медаль, 500 мянган төгрөг, 2-р байранд Б.Баяржаргал ахлагчтай Замын-Үүд сумын баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, 300 мянган төгрөг, 3-р байранд Б.Лхагва ахлагчтай Дорноговь аймгийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, 200 мянган төгрөгийн шагналын эзэд боллоо.

Тэмцээний хаалтын үеэр Орон нутагтаа хүүхэд залуусыг хөлбөмбөгийн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэн сурталчлах, иргэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж хөлбөмбөгийн талбайг санаачилсан, хөрөнгө санхүүг шийдвэрлэсэн, гүйцэтгэсэн, дэмжлэг үзүүлсэн байгууллагуудын удирдлагад анхны тэмцээний дурсгалын медаль гардууллаа.

10751593_750599758310401_1237805771_n 10799358_750599748310402_199052675_n 10805279_750599751643735_1054775671_n 10808067_750599754977068_1156026712_n


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.